Өчигдөр Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон билээ. Энэ өдрийг тохиолдуулан маргааш Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон бусад төрийн бус байгууллагууд хамтран анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн яармаг”-ийг зохион байгуулах гэж байна. Тус яармагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн тэдний хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулах аж. Яармагт төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогч байгууллагууд оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар илтгэлүүд тавигдах гэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх, ажилд бүртгэх зэрэг тэдэнд зориулсан олон талын үйл ажиллагааг явагдах аж.
Б.Чимэг