Оросын Буриадад Жидийн районы Сартуул гэгээний дацангийн гэвш лам,
оточ, йогч, ахмад дайчин, Нямбуу баавай хэмээн олноо алдаршсан Сосорын
Нямбуу хэмээх XIX зууны Буриадын шашин, соёлын томоохон зүтгэлтний
мэндэлсний 100 жилийн ойд зориулсан өсвөрийн боксчдын олон улсын тэмцээн
болж өндөрлөв.

Оросын Буриадад Жидийн районы Сартуул гэгээний дацангийн гэвш лам, оточ, йогч, ахмад дайчин, Нямбуу баавай хэмээн олноо алдаршсан Сосорын Нямбуу хэмээх XIX зууны Буриадын шашин, соёлын томоохон зүтгэлтний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан өсвөрийн боксчдын олон улсын тэмцээн болж өндөрлөв. Улаан-Үдийн “Дарма” хэмээх шашны байгууллагын тэргүүн Нямжав Илюхинов санаачлан ивээн тэтгэсэн энэ тэмцээнд Буриад, Эрхүү муж, Монголын тамирчид оролцсон байна. Гурван өдөр үргэлжилсэн энэ тэмцээний ялагчдад 12 багц медаль, шилдэг тамирчид, хүндэт зочдод мөнгөн шагнал гардуулсан бөгөөд “Монголын багийн бүрэлдэхүүнд алдарт дасгалжуулагч Д.Банди хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг чимж, уур амьсгалыг нь улам өргөн сонирхолтой болголоо” гэж ерөнхий шүүгч Балдан Буянтуев хэлсэнийг Буриадын сонинууд онцлон дурьдсан байна.