"Хүн хэлмэгдүүлэхгүй, хуулийн дагуу ажиллана" хэмээн УИХ-ын танхимд
ам тангарагаа өгч байсан АТГ-ын дарга Н.Ганболд болон дэд дарга Б.Хурц
нар ажилтнуудаа толгой дараалан халж эхэллээ. Халсан ажилтны тоо Тамгын
газрын дарга байсан Г.Бадарчаас эхлээд Гомдол, мэдээлэл хүлээн авах
тасгийн ажилчид гээд нийтдээ наймд хүрчээ. Цаашид мөрдөгчдийн тэн
хагасыг ч халж магадгүй байгаа гэнэ. АТГ-ын бүтцэд өөрчлөлт оруулахаар бол УИХ-д 45 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн заалттай. Гэтэл энэ заалтыг шинэ удирдлагууд үл ойшоон таалагдаагүй нэгнээ халж буй гэнэ. Нөгөө талаас АТГ-т сонгон шалгаруулалтаар ажилд авах ёстой гэсэн журам хэрэгжихгүй байгаа аж. Н.Ганболд, Б.Хурц нар 10 гаруй хүнийг АТГ-т ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авчээ. Тэдний халаа, сэлгээ хэдий хүртэл хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр бол АТГ-ынхныг бүхэлд нь өөрчилж магадгүй байгаа гэнэ.
Д.Болор