Өчигдөр болсон ОХУ-ын Төрийн Думын сонгуульд В.Путины "Нэгдсэн Орос" нам хамгийн олон буюу 49.9 хувийн санал авсан урьдчилсан дүн гарчээ. Харин Коммунист нам 19.4, "Шударга Орос" нам 12.9, Либерал ардчилсан нам 11.9 хувийн саналтай байна. Өмнөх сонгуультай харьцуулвал В.Путины нам бага санал авсан ч тус намынхан тун сэтгэл өөдрөг байгаа аж. ОХУ-ын ерөнхийлөгч дээрх дүнг сонссоны дараа “Тун дажгүй дүн гарчээ. Энэ санал манай намын тухай олон нийтийн үзэл бодлыг илтгэж байна. Бид улам хичээх хэрэгтэй” гэжээ.
Думын сонгуулийн дүн гарсан өдөр сонгуулийн дүнг булхайтай гэж үзэн эсэргүүцэж жагссан 170 гаруй хүнийг цагдаа нар баривчилжээ. Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд энэ сонгуульд хамгийн олон санал авсан "Нэгдсэн Орос" намаас В.Путин нэр дэвшиж байгаа. Тиймээс энэ сонгуулийн дүнгээс харахад ч В.Путины рейтинг өндөр байгаа бололтой гэж ажиглагчид дүгнэж байна.