Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд автобусны буудлын дэргэдэх ТҮЦ шатаж, нэг хүн амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Хэрэг өглөөний 8-9 цагийн үед гарсан ба худалдагч бүсгүйг боож, амийг нь хөнөөгөөд ТҮЦ-тэй нь шатаасан байсан аж. Тус өдөр аврах, гал унтраах аравдугаар анги очиж, галыг унтраахад 31 настай эмэгтэй нас барсан байдалтай олдсон юм. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлстийн ажилтнууд шуурхай шалгаж, гэмт хэрэгтнийг өчигдөр саатуулсан байна. Тэрээр хэдхэн хайрцаг тамхи авахын тулд дээрмийн зорилгоор хүний амь хөнөөсөн байжээ.
Б.Чимэг