
Түүнчлэн арилжааны хэд хэдэн банк иргэд, аж ахуйн нэгжээс авлагатай байгаа юм. Тодруулбал, Кредит банк 19 670 200 төгрөг, Хаан банк хоёр этгээдээс нийт 12 865 200 төгрөг авах шийдвэртэй. Хадгаламж банкинд гурван этгээдээс нийт 18 462 200 төгрөг төлөх ёстой. Тээвэр хөгжлийн банкинд 3 358 800, Хас банкинд 658 800 төгрөг, Монгол шуудан банкинд 6 434 700, Капитрон банкинд 4 856 400 төгрөг тус тус төлөх этгээдийн нэрс жагсаалтад багтжээ. Өр барагдуулагчид бүгд иргэд байгаа бөгөөд нийт дүн нь 66.3 сая төгрөг болоод байгаа юм.
Нийт 105 этгээдийн нэрсийг жагсаасан байгаагаас аймаг орон нутаг, нийслэлд суугаа 90 иргэний төлөх өрийг ШШГЕГ-аас нэрлэсэн байна. Үлдсэн 15-н аж ахуйн нэгжийн дотроос төлөх дүнгийн хэмжээ ихтэй зарим байгууллага байна. “Жамп” ХХК нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 3 317 856 100 төгрөг төлөх ёстой. Мөн “Жамп”-ын охин компани болох “Петро Жамп” компанид иргэн Б.Батсайханаас 860 600 төгрөг төлж барагдуулах шийдвэр уг жагсаалтад багтжээ.”Мах Импекс” ХХК нь “Санкредит” компанид 1 154 707 200 төгрөгийн өртэй байгаа бол бидний мэдэх “Найман шарга” ХХК нь Дархан гурил тэжээл ХХК-нд 215 000 төгрөгийн өрийг төлөөгүй байгаа гэнэ.
Б.Ганбилэг