Өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр суманд “Гурван цагаан далай” нэртэй хувийн шатахуун түгээх станцыг дээрэмдэж, тус станцын ажилтан эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэрэгт нутгийн дөрвөн залууг саатуулан шалгаж байсан. Харин мөрдөн байцаалтын явцад уг залуус хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон байна. Гэвч Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар явж, удаа дараалан мал хулгайлж байсан нь нотлогдсон аж. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон Эрүүгийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, УМБГ, Төв аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Б.Чимэг