Сонгуулийн хуулийг эцэслэн хэлэлцэхээр МАН-ын бүлэг хуралдаж байна. Энэ хуралд МАН-ын дарга С.Батболд болон удирдах зөвлөлийн хэд хэдэн гишүүн оролцох юм байна. Хоёр нам цаг нь тулчихаад байгаа сонгуулийн хуулийг гараас гаргахын тулд нэлээд хурдтай ажиллаж байгаа. Одоогоор хувь тэнцүүлсэн 28 тойрогт сонгогдох гишүүдийг хэрхэн хуваарилах асуудал дээр хоёр нам санал зөрж байгаа. МАН бусад тойрогт нэр дэвшээд хамгийн олон хувийн санал авсан хүнийг сонгоно гэсэн хувилбарыг гаргаад байгаа юм.