Ш.Өлзийбаяр энэ удаад Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт бичжээ. Энэ нь түүний “Алтан намар” хөгжмийн наадамд зориулан туурвисан томоохон бүтээл юм. Концертыг Улсын хөгжмийн хүрээлэнгийн симфони найрал хөгжимд өнөө цагийн чадварлаг хуурч Г.Шинэцог гоцлон хөгжимдөж, удирдаач Н.Бүтэнбаяр удирдан тоглууллаа.
Зохиогч Дорнын говьд төрж өссөн, чамгүй сайн хуурч болохынхоо хувьд энэ зохиолдоо морин хуурын дуурьслын боломж чадавхийг бүхий л талаас нь нээн харуулахыг зорьсон байна. Энэхүү концерт нь өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод зохиогдсон Монгол туургатан хөгжмийн зохиолчдын “Пентатоника” наадамд амжилттай тоглогдож, “Алтан намар-2011” наадмын шилдэг бүтээлийн уралдаанд оролцон, аравдугаар сард Монгол улсын хөгжмийн хүрээлэнгийн өвөл цагийн нээлтийн концертонд шалгаран тоглогдсон бүтээл. Үнэхээр сонссон хэн бүхний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй тийм их эрчмийг агуулсан төдийгүй зохиогч, тоглогч хоёрын авъяас мэдрэмж гагцхүү нэгэн цэг дээр огтлолцож, аялгуун гайхамшгийг бүтээх ажээ. Морин хуур нь угаас нумт хөгжмийн зэмсэг учраас энэ зохиолд өрнийн нумт хөгжмийн зэмсэг болох хийлийн олон штрих, техникүүдийг ашиглахыг эрмэлзсэн нь ажиглагдлаа. Тухайлбал, хурдтайгаар үсэргэн тоглох үргэлжилсэн гуравлал (триоль) нь “Морин хуурт зориулсан концертуудад урьд өмнө нь байгаагүй, шинэлэг зүйл бөгөөд сургалтанд ийм төрлийн дасгалыг оруулах хэрэгтэй” хэмээн концертын гоцлооч, морин хуурч Д.Шинэцог ярьсан. Ерөөс монгол хөгжимд нэн түгээмэл тохиолддог наймт, арван зургаат хэмнэл нь хурдтай, тоглоход хялбар бөгөөд хөгжимчид ч үүнд гаршсан байдаг. Харин хурдан темп-д нумаар үсэргэн тоглох үргэлжилсэн триолийн хүчтэй хувь нь (доль) нумын татах ба түлхэх хувь дээр ээлжлэн таарч байдгаараа их хүндрэлтэй байдаг ажээ. Н.Бүтэнбаяр удирдаач энэ тухай “Триолыг хурдан темпэнд хийлээр хөгжимдөхөд ч ярвигтай байдаг бөгөөд үсэргэж тоглоход хөгжимчнөөс үүнээс ч илүү нарийн ур чадамж шаарддаг” хэмээн хэлсэн юм.
Ш.Өлзийбаярын концерт нийт 17 минут гаран үргэлжлэхдээ хөгжмийн зохиомжийн дуурьслын хувьд уянгын сайхан аялгуу хийгээд орчин үеийн хэмнэлийн олон янз хувилбарыг оновчтой ашигласан, уран тансаг найралжуулгатай, хэн боловч сонирхон сонсууштай, судлууштай сайн бүтээл болжээ. Зохиогч энэ концертдоо хуурч-гоцлооч болон найрал хөгжмийн өрсөлдөөнийг харуулахын сацуу тэдний харилцан тэнцвэртэй байдлыг ихэд бодож хийсэн нь илэрхий байна. Манай хөгжмийн зохиолчдын морин хуурын концертууд ихэвчлэн удаан темпээр төгсдөг бол энэ концерт хурднаар дуусч байна. Энэ мэт хөгжмийн зохиолчийн аль болох шинэлэг санаа, өвөрмөц шийдэлтэй бүтээл туурвих гэсэн чин эрмэлзлийг тухайн бүтээлээс олж харах бүрэн боломжтой юм.
Эцэст нь агуулгын хувьд Монгол орны газар нутгийн өргөн орон зайг хамарч, өнгөрсөн, одоо хэмээх цаг хугацааг холбон түүчээлсэн нэлээд ул суурьтай, бядтай хөгжмийн бүтээл болсныг онцлон тэмдэглэж байна. Энэ зохиол нь цаашид мэргэжлийн морин хуурын сургалтын урын санд хүндтэй байр эзлэн, хөгжимчдийн ур чадварын түвшинг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Бүтээлээс бүтээл төрдөг гэгчээр Ш.Өлзийбаяр энэ зохиолоо өчүүхэн судлаач миний докторын зэрэг хамгаалсан хуурын татлагын тухай диссертацийн сэдвээс санаа авч туурвисан гэдэг. Санаагаа эгшиглүүлж, олныг баясгах түүний аялгуун зам урт, дардан байг.

Урлаг судлалын ухааны (Ph.) доктор, хөгжим судлаач Д.Энхцэцэг