Өнөөдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейт улсад албан ёсны айлчлал хийхээр явлаа. Тэрбээр Кувейт улсын эмир, үе залгамжлах хунтайж, ерөнхий сайд, Үндэсний Ассамблейн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны болон харилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ хийж, санал солилцох юм байна. Энэ айлчлал энэ сарын есөн хүртэл үргэлжлэх юм.
Тэрбээр 12 дугаар сарын 10-13-нд Катар улсад ажлын айлчлж, тус улсын Доха хотод болох НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн Холбооны дөрөв дүгээр форумд оролцоно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ форумын үеэр “Хөгжлийн зорилтуудыг ургашлуулахад итгэлцлэл, хүлээцтэй хандлагыг эрхэмлэх нь” сэдэвт бүгд хуралдаан дээр үг хэлэх юм. Мөн “Ардчилал ба соёл иргэншлүүдийн хоорондох нийтлэг үндэслэлийг ойлгоход ардчиллын боловсролын үүрэг” сэдэвт хуралдааныг зохион байгуулж даргална. Уг хуралдаанд 11 орны төрийн тэргүүн, хэд хэдэн орны ерөнхий сайд нар оролцох аж.