Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Корали Геверс: Монголд алтан үе ирж байна гэхэд болно

2011-12-05
0
ЖИРГЭХ
   Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверстэй уулзаж ярилцлаа. Тэрээр урьд өмнө нь монголын хэвлэл мэдээллээр огт ярилцлага өгч байгаагүй юм.

"
... Хиллари Клинтоны “Аливаа зүйлийг бүтээхэд тосгоныхон бүгдээрээ оролцоно” (It takes a village) гэсэн ном байдаг. Ямар нэг зүйлийг сайжруулахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо хэрэгтэй гэсэн санаа юм"
   Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверстэй уулзаж ярилцлаа. Тэрээр урьд өмнө нь монголын хэвлэл мэдээллээр огт ярилцлага өгч байгаагүй юм.

-Та Монголд ирж ажиллаад жил гаруйн хугацааг үдлээ. Хэвлэлд ч ярилцлага өгсөнгүй. Нуугдмал хүн юм аа.
-Ирээд удаагүй, юуг нь ч мэдээгүй байж сонин хэвлэлд ярилцлага өгөх нь зохисгүй гэж бодсон. Одоо ч гэсэн би Монголын тухай бүгдийг мэдэхгүй. Өдөр бүр шинэ, сонин зүйлтэй тулгарч, түүнээсээ суралцаад л явж байна. Монголыг сайн мэдсэндээ биш, ямар нэг хэмжээгээр ойлголттой болсондоо өнөөдөр танд ярилцлага өгч байна.

-Өмнөх суурин төлөөлөгч Аршад Саиед нутаг буцах үедээ “Энэ цаг үед, энэ орныг орхин явах амаргүй байна” гэж сэтгэл хоргодонгуй ярьж байсан. Та анх ямар төсөөлөлтэй ирж байв. Гурван жилийн дараа буцахад амаргүй байх болов уу?
-Энд ирэхээсээ өмнө Аршадтай уулзаж байсан. Монгол бол маш хурдан өөрчлөгдөж буй, сэтгэл хөдөлгөм сайхан орон гэдгийг тэр надад хэлсэн. Тийм учраас би энд ирэхээр шийдэж өргөдлөө өгсөн юм. Түүний хэлсэн тэр их хурдыг, бас амьдралын өөрчлөлтийг би одоо мэдэрч байна. Би бол Дэлхийн банкны нэг жижиг л хэсэг. Хаана хэрэгцээ байна, тэнд ажиллана. Хоёр жилийн дараа миний хугацаа дуусаад л буцна. Гэхдээ сэтгэлийн холбоо тасраад явчихаж байгаа юм биш ээ. Сонгосон мэргэжлийн зам минь ийм. Хөгжлийн салбарт ажиллах сонирхолтой учраас би өөр олон оронд очиж энэ чиглэлээрээ ажиллах болов уу.

-Таныг өөрөө өргөдөл гаргаж энд ирсэн гэж би бодсонгүй. Дэлхийн банкны төв удирдлагаас томилдог гэж ойлгодог. Шийдвэр гаргахад тань Аршад нөлөөлсөн байх нь ээ?
-Мэдээж Аршадын үг нөлөөлсөн. Гэхдээ тэнд ажилладаг монголчуудтай нэлээд сайн харилцаатай байсан учраас үргэлж мэдээлэл солилцдог байлаа. Бас Дэлхийн банк Монголын Засгийн газрын сайн харилцаа, монголчуудын нээлттэй, шулуухан зан намайг ийш зүглүүлсэн. Монголын тал, Чингис хааны тухай ба гадаа сонсоод гайхамшигтай газар байх гэсэн төсөөлөл надад байсан. Сэтгэлд хадгалагдаж үлдсэн энэ дурсамж ч миний сонголтод нөлөөлсөн.

-Энд ирээд өөр хаана ч байхгүй өвөрмөц зүйлийг олж харав уу?
-Бельгиэс гараад Швейцарь, Морокко, Энэтхэг, АНУ, Мьянмар, Монголд сүүлийн 20 жил ажиллалаа. Хүмүүс нь ямар ялгаатай вэ гэхээсээ илүү юугаараа ойролцоо байна вэ гэж хардаг. Аль ч орны хүмүүс жирийн сайхан амьдралыг бий болгохыг хүсдэг. Монголд ч адилхан.

-Дэлхийн банкинд 15 жил ажилласан туршлагатай, бельги хүн гэдгээс өөрөөр хүмүүс таныг сайн мэдэхгүй. Эдийн засагчийн хувьд таны зорилго бол тодорхой. Харин хувь хүний чинь итгэл үнэмшилд Монгол орон хэрхэн нөлөөлж байна вэ?
-Хүмүүс юу хүсэж, ямар зорилгын төлөө амьдардаг тухай өөрийн итгэл үнэмшлээ энд ирээд бататгалаа. Дэлхийн банкны Монголд гүйцэтгэх үүрэг, орон зай их гэдгийг мэдэрч байна. Энэ бол миний итгэл үнэмшил.

-Бельги хүн монгол хүний хооронд ялгаа их байна уу. Та их өөдрөг хүн санагдлаа. Энд ирээд монгол хүн шиг амьдрах шалгууртай тулгарсан байх аа?
-Би аливаа зүйлийг өөдрөгөөр харж, амьдралаас баяр баясгаланг олж авдаг. Юмыг шүүмжлэх биш, сайн талыг нь харах гэж багаасаа л хичээдэг байсан. Монголд ирээд энэ нь өөрчлөгдөхгүй шүү дээ.

-Эмэгтэй хүний хувьд тулгарч байсан бэрхшээл бий юү? Ийм түвшинд хүрэхийн тулд та ямархуу замыг туулав?
-Хиллари Клинтоны “Аливаа зүйлийг бүтээхэд тосгоныхон бүгдээрээ оролцоно” (It takes a village) гэсэн ном байдаг. Ямар нэг зүйлийг сайжруулахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо хэрэгтэй гэсэн санаа юм. Олон хүний оролцоо, авьяас чадварыг нэгтгэж байж амжилтад хүрдэг гэж америкчууд үздэг. Үүнтэй л адил. Бельги бол хүйсийн тэнцвэрт байдал хангагдсан орон. Сургуульд ч, ажлын талбарт ч эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэй байдаг. Би хоёр ах, нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Манай гэр бүлийнхэн эмэгтэй хүн учраас үүнийг хийж болохгүй гэсэн хориг тавьж байгаагүй. Тэд манай ах нар, дүүгээс юу хүсдэг, түүнийгээ охидуудаасаа ч хүсдэг байсан. Харин миний эмээ, ээжийн үед жендерийн тэнцвэрт байдал хангагдаагүй байсан шүү дээ. Парламентад сонгогдсон гурван хүний нэг нь эмэгтэй байна гэсэн агуулга бүхий хуулийг манай улс 15 жилийн өмнөөс мөрдөж эхэлсэн. Тухайн үед парламентын гишүүдийнх нь 10 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол одоо 40 хувьд хүрсэн. Засгийн газар зөвхөн квот тогтоож өгсөн юм биш. Жендерийн тэгш байдлыг хангах олон хууль журмыг гаргаснаар эмэгтэй хүний оролцоо одоогийн түвшинд ирээд байгаа. Энэ бол цаг хугацаанаас ихээхэн хамааралтай асуудал. Зөвхөн эмэгтэй хүнийг биш, эрэгтэй, эмэгтэй хүнийг ижил түвшинд авч үзэх ёстой юм. Дэлхийн банк бүх орны төлөөллийг оролцуулахын зэрэгцээ албан тушаалын бүх түвшний 50 хувьд нь эмэгтэй хүнийг ажиллуулна гэсэн зарчимтай.

-Гэхдээ эмэгтэй хүнд гэр бүлээ сонгох уу, эсвэл карьер хийх үү гэсэн асуулт тулгардаг.
-Эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн сонголт бий. Өмнөөс нь хэн нэгэн сонгох учиргүй. Миний зарим найз хүүхдээ хараад гэртээ суухыг илүүд үздэг. Энэ бол өөрийнх нь сонголт.

-Хүний үзэл бодол, үнэт зүйлийг төлөвшихөд хүний өссөн орчин их нөлөөлдөг. Та хамгийн хайртай хүмүүсийнхээ тухай ярьж болно биз дээ?
-Хүн хэзээ ч аав ээжийгээ сонгодоггүй гэсэн франц хэллэг байдаг. Хэрэв тэгж болдог байсан бол би тэднийгээ л сонгох байсан. Манайх их сайхан гэр бүл. Аав маань инженер, өвөө маань дипломатч. Тэд их ажилсаг хүмүүс. Манай аав, ээж минь “Мөнгө хэзээ ч хүний байр суурийг олж өгдөггүй”, “Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах ёстой” гэж сургадаг байсан. Хувь заяагаа өөрсдөө бий болгохын тулд их хөдөлмөрлөж, бусдад сайхан сэтгэлээр хандаж, тэднийг хүндэлж, хэнд ч гомдоллохгүй байхыг захидаг байсан. Би сайхан оронд төрж, сайн гэр бүлд хүмүүжсэндээ үнэхээр бахархдаг.

-Ярианыхаа сэдвийг таны ажил руу хандуулъя. Дэлхийн банк манай Засгийн газарт зөвлөх, шүүмжлэх байр суурьтай ажилладаг. Тухайн орны дотоод бодлогод оролцож буйг таагүй хүлээн авах хэсэг ч бий. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Дэлхийн банк ядуурлыг бууруулна гэсэн нэг л зорилготой ажилладаг. Үүнийхээ хүрээнд Засгийн газруудтай уялдаатай ажиллаж, тухайн улсад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлж ирсэн. Засгийн газрын зарим нэг бодлогод манай банк шүүмжлэлтэй ханддаг. Бусад орны туршлагатай харьцуулж үзээд, Засгийн газрын баримталж буй бодлого нь сайн биш байгаа тохиолдолд шүүмжилдэг. Хамгийн сүүлд төсвийн тэлэлтэд бид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Бид төсвийн асуудлыг шийдэх гээгүй. Монголын Засгийн газар, УИХ л эцсийн шийдвэрийг гаргана шүү дээ. Том төсөв батлагдлаа гэхэд инфляц өснө, инфляц өсөхөөр ядуу бүлгийнхэнд л хүндээр тусна. Энэ талаас нь бид ярьж байгаа юм.

-Их баялагтай, жижигхэн оронд гаднынхны сонирхол хүчтэй байгаа. Нэг талаас нь харвал, тэдний туршлагаас суралцахгүйгээр юуг ч хийх боломжгүй юм шиг. Гэтэл тэдэнгүйгээр бид хийчихнэ гэсэн бодолтой хүмүүс ч бий. Ялангуяа уул уурхайн салбарт. Бид дангаараа уул уурхайн салбараа аваад явчихаж дөнгөх болов уу?
-Бельги бол олон том улсаар хүрээлэгдсэн жижигхэн орон. Сүүлийн 100 жилд хоёр удаа бусдад эзлэгдэж байсан түүхтэй. Бельги хүнд байх өөрсдийн онцлогоо бид хадгалж ирсэн. Тухайлбал, бельги хүмүүс бусдад нээлттэй байх ёстой юу гэдэг асуултыг хэзээ ч өөрсдөдөө тавьдаггүй. Яагаад гэвэл нээлттэй л байх учиртай. Би ч бас бүх зүйлд нээлттэй байгаасай гэж боддог. Уул уурхай бол маш том салбар. Энэ салбарт тулгуурлаж хөгжинө гэвэл хамтын ажиллагаа зайлшгүй. Жишээ нь, уул уурхайн том төсөл болох Оюутолгойн ордыг ашиглаж эхлэхэд доод тал нь зургаан тэрбум ам.доллар шаардлагатай. Гэтэл хэнд ч ийм хэмжээний мөнгө байхгүй. Тийм учраас гаднын компанитай нийлж энэ мөнгийг гаднаас оруулж ирээд хийж байгаа шүү дээ. Гадаадын хүмүүс зөвлөгөө өгөөд байх нь хэрэгтэй юм уу гэж бодож болно. Та нараас илүү гэсэндээ биш. Тэдэнд өөр туршлага байдаг учраас тэр юм. Монголчууд заавал гаднынхнаас туслалцаа авна, эсвэл гаднаас суралцахгүй гээд байх ч шаардлагагүй. Боломж байвал тэднээс суралцах нь муу зүйл биш шүү дээ. Эцсийн шийдвэр нь монголчуудын гарт л байгаа.

-Монголчуудын алтан үе ирж байгаа юм шиг санагддаг. Энэ алтан үед нь юу хийж болох талаар монголчуудад энгийнээр зөвлөж болох уу?
-Монголын хувьд алтан үе гэж хэлж болохоор байна л даа. Шилжилтийн үеэ дууссан, одоо хувиран өөрчлөгдөж буй үе. Их боломж нээгдэж олон хүн чинээлэг амьдарч байна. Баян хүмүүс ядуу, орлого багатай, эрсдэлтэй амьдарч байгаа хүмүүстээ тусалж, тэдэнд тустай сайхан зүйлсийг бүтээх хэрэгтэй. УИХ, Засгийн газар зөв, тууштай бодлого явуулахын зэрэгцээ хүн бүр энэхүү алтан үед өөрийн зүгээс хичээн чармайж, идэвхтэй амьдрах хэрэгтэй. Тоогоор илэрч буй өсөлт, дэвшлийг дээрээс буугаад ирнэ гэж бодох биш, доороосоо яаж хүчээ авах вэ гэдгээ тооцоолох нь чухал. Ирж буй өсөлт, хөгжлийг угтан өөрийнхөө мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх нь зүйтэй. Мэдээж үүнд цаг хугацааны хүлээлт бий. Хүмүүс ямар нэг таагүй зүйлтэй тохиолдох үедээ их айдаг боловч энэ нь хүнд өөрийн гэсэн хөгжлийг авчирч байдаг. Аливаа зүйлийг өнгөрсөн болон ирээдүй гээд урт хугацаанд харах нь зөв юм.

-Хүчирхэг Америкийн эдийн засаг яаж савлаж байгааг бид харж байгаа. Европоор тархсан хямрал даамжрах шинжтэй. Их гүрнүүд ингэж байхад бид яах бол гэсэн айдас төрөх нь гарцаагүй. ОУВС-гаас Монголын эдийн засаг их аюултай байна гэдгийг анхааруулсан байна лээ.
-Европын холбооноос төсвийн ажилтнуудынхаа орон тоо, цалин, нийгмийн халамжийг нь ихээхэн хэмжээгээр бууруулж байна. Монголд бол тэдэн шиг арга хэмжээ авах шаардлагагүй. Хамгийн гол нь зарлагадаа хямгатай байх нь чухал. Би Монголын ирээдүйг сайхнаар харж байгаа. Замын дунд янз бүрийн зүйл тохиолдож болох ч тэдний өмнө сайхан ирээдүй байгаа гэдэгт итгэдэг. Уул уурхайгаас орж ирэх орлогоосоо хуримтлал үүсгэх нь чухал. Ямар нэгэн муу зүйл тохиолдлоо гэхэд түүнийг даван туулах нөөцтэй байх хэрэгтэй.

-Европ түгшүүртэй байна. Бельги хүний хувьд таны сэтгэл амаргүй байгаа байх.
-Европын орнууд энх тайван, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгын дор нэгддэг. Одоо ийм хэцүү замаар явж байгаа ч би энэ зорилгод нь их итгэж байгаа. Ирээдүйд илүү сайхан болох байх аа.

-Зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Г.Өлзийсайхан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (197.211.63.79)
    Эрхэм ноён/хатагтай, "Адитяпрадхан" эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой. Сонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна. Мөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно: https://www.drpradhanurologist Анагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна. Хүндэтгэсэн, Адитиапрадхан эмнэлгийн эмнэлэг
    2025 оны 06 сарын 29 | Хариулах

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    51 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    1 цаг 4 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 цаг 40 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    2 цаг 17 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 25 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    2 цаг 36 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    2 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    3 цаг 10 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    3 цаг 17 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    3 цаг 29 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    3 цаг 36 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    3 цаг 44 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    3 цаг 53 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    18 цаг 52 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    20 цаг 20 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    20 цаг 49 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    21 цаг 6 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    21 цаг 9 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    21 цаг 14 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    21 цаг 32 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК