
Буриадын Улаан-Үд, Өвөр Монголын Эрээн хотууд ах дүү хот болж хамтран
ажиллах гэрээ байгуулав. Гэрээнд Улаан-Үдийн мээр Геннадий Айдаев,
Эрээний мээр Мэн Сянь Дун нар гарын үсэг зуржээ. Эхний ээлжинд гурван
жилийн хугацаатай байгуулсан гэрээнд эдийн засаг, худалдаа, жуулчлал,
шинжлэх ухаан, техник, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах
асуудлуудыг тусгасан бөгөөд эхний ээлжинд багш, эмч нарыг харилцан
туршлага судлуулах аяллыг зохион байгуулахаар болжээ.

Буриадын Улаан-Үд, Өвөр Монголын Эрээн хотууд ах дүү хот болж хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээнд Улаан-Үдийн мээр Геннадий Айдаев, Эрээний мээр Мэн Сянь Дун нар гарын үсэг зуржээ. Эхний ээлжинд гурван жилийн хугацаатай байгуулсан гэрээнд эдийн засаг, худалдаа, жуулчлал, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах асуудлуудыг тусгасан бөгөөд эхний ээлжинд багш, эмч нарыг харилцан туршлага судлуулах аяллыг зохион байгуулахаар болжээ.
Улаан-Үд нь Монголын Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өвөр Монголын Хөх хот, Манжуур, Халимагийн Элстэйгээс гадна дэлхийн олон хоттой ах дүүгийн харилцаатай бөгөөд Эрээн ийнхүү 20 дахь нь болж байна.