
l
Италийн ерөнхий сайд Марио Монти улсынхаа өрийг бууруулах Засгийн газрынхаа төлөвлөгөөг ард иргэддээ зөвөөр ойлгуулахын тулд цалингаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэв. “Ард иргэдийг бүсээ чангалахыг уриалж байгаа ийм нөхцөлд би цалин авахгүй байвал шударга болох байх” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний Засгийн газар юуны өмнө төрийн байгууллага, тэр дундаа орон нутгийн төрийн албаны төсвийг танахаа саяхан зарласан билээ. Эдийн засгийн хямралыг даван туулахаар М.Монтийн авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн арга хэмжээний гол зорилго нь 1.9 их наяд евро буюу тус улсын ҮНБ-ий 120 хувьд хүрээд буй их өрийг бууруулах явдал юм.
