Өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн хэмжээнд 1557 дуудлага бүртгэгджээ.
Өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн хэмжээнд 1557 дуудлага бүртгэгджээ. Үүнээс 40 нь гэмт хэргийн шинжтэй байсан аж. Бусдын биед гэмтэл учруулсан долоо, булаах нэг, дээрэм нэг, танхайн сэдэлтэй арав, хулгайн дөрвөн хэрэг гарсан байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 318 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг