Автомашины түлхүүр тааруулан хулгай хийдэг 16-17 насны С,У, Б нарын гурван хүүхдийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилжээ. Тэдэнд дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэд “Машин унах хүсэлдээ хөтлөгдөн түлхүүр тааруулсан. Өнөөдрийн байдлаар ил зогсоолд байсан найман машин түлхүүр тааруулан, жолоодон явсан. Эд зүйлийг нь тонож худалдсан зүйл байхгүй” хэмээн мэдүүлжээ.
Б.Чимэг