Машины эд анги хулгайлан зардан бүлэг этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулжээ. Тэднийг орон сууцны орцны жижүүр удирдан орцных нь гадна тавьсан дохиололгүй машины толь, дохио, гэрэл зэрэг эд зүйлийг нь тонодог байсан аж. Хулгайлсан эд зүйлээ “Да хүрээ”, “Өгөөмөр” захын ченжүүдэд хямдхан худалдаж байхад нь баривчилсан байна.
Б.Чимэг