Өвөр Монголын Хөлөнбуйр аймагт уламжлалт цас мөсний наадам, Баргын тал нутгийн гал тахих ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийлээ. Наадмын хөтөлбөрт гал тахих ёслол, морь уралдах, бөх барилдах, нум сум харвах, цанын уралдаан зэрэг монгол үндэстний онцлог бүхий арга хэмжээнүүд багтсан байна. Уламжлал ёсоор дөрвөн сарын турш үргэлжилдэг уг наадам 2012 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Нэг дүүрэг, таван тойргийн зэрэглэлтэй хот, дөрвөн хошуу, гурван өөртөө засах хошуунаас бүрдэх Хөлөнбуйр аймаг нь 2.7 сая хүн амтай, үүний 231,2 мянга буюу 8.6 хувь нь монгол үндэстэн юм.




Нэг дүүрэг, таван тойргийн зэрэглэлтэй хот, дөрвөн хошуу, гурван өөртөө засах хошуунаас бүрдэх Хөлөнбуйр аймаг нь 2.7 сая хүн амтай, үүний 231,2 мянга буюу 8.6 хувь нь монгол үндэстэн юм.



