Өнөөдөр манай сайтад Төв аймгийн Баянцогт суманд оршин суух малчин Ц.Буяндэлгэр хандлаа. Тэрээр таван сартай жирэмсэн эмэгтэй алга болоод найман сар болчихоод байхад цагдаагийн байгууллага үл ойшоож байгаад харамсч байгаагаа илэрхийлсэн юм. Болсон явдлын талаар түүнээс утсаар тодрууллаа.
-Болсон явдлын талаар тодруулаач?
-Би өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Едөгийн голын уурхайд ажиллаж байсан. Надтай хамт Д.Мөнхдэлгэр хэмээх таван сартай жирэмсэн охин ажиллаж байсан юм. Нэг өдөр хамт ажилладаг Б.Төмөрбаатар түүнийг хүргэж өгнө гээд авч явснаас хойш өнөөг хэр сураггүй байна.
-Б.Төмөрбаатартай холбогдсон юм уу?
-Утас нь холбогдохгүй, өнөөдрийг хүртэл холбогдож чадаагүй байна
-Охины гэр хаана байдаг юм?
-Налайх дүүрэгт Тэрэлжид гэсэн байх.
-Гэрийнхэнтэй нь холбогдсон уу?
-Хамт ажилладаг байсан болохоор охиноо надаас л нэхээд байх юм.
-Тэгээд цагдаагийн хэлтэст мэдэгдсэн юмуу?
-Алга болсон өдөр нь аймгийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тэмдэглүүлсэн. Тэгээд аймаг, дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа хэсэг явуулж байгаад хэргийг хаагаад байна. Дахин эрэн сурвалжлуулах гэсэн боловч хүсэлтийг хүлээж авахгүй байна.
-Д.Мөнхдэлгэр тэр өдөр гарахдаа юу гэж хэлсэн юм бэ?
-Гэрлүүгээ явлаа гээд хамаг хувцсаа аваад, нэг настай хүүхдээ дагуулаад явсан.
-Таван сартай жирэмсэнээс гадна хүүхэдтэй юмуу?
-Тийм. Хүүхдийг нь Мөндөлийн Гансүх гэдэг. Одоо хоёр ой хүрнэ. Өнөөдрийн байдлаар нэгнээс нь ч сураг алга байна.
Б.Чимэг