Малавын Блантайр хотын португали талхны газрын эзэн Махомед Ханиф Валимамаде өөрийн гараар хийсэн жижиг талхыг Бен Ладен гэж нэрлэсэн нь багагүй ашиг олж байгаа гэнэ. Тэрбээр өдөрт 2000 гаруй ширхэг Бен Ладен талх зардаг бөгөөд дахиад хэд хэдэн салбар дэлгүүр нээхээр төлөвлөжээ. Махомед Ханиф Валимамаде “Энэ нэрэнд ямар нэг улс төрийн үзэл санаа байхгүй. Талхаа хүмүүст таниулахын тулд ийм нэр өгсөн. Манай малавчууд барууны, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс учраас над шиг л хөгжилтэйгээр хүлээж авч байгаа. Нэг ёсны үнэгүй реклам гэсэн үг. Дундад Азийн зах зээл дээр талхаа зарахад ч нэр нь тус болно” гэж ярьжээ. Малавын бизнесменүүд түүний энэ санааг дэмжиж бараагаа Жорж Буш, Барак Обама гэх зэргээр нэрлэх болсон гэнэ. Хамгийн сүүлд нэгэн гар утасны компани бүтээгдэхүүнээ тус улсын ерөнхийлөгч Бингу Ва Мутарикагийн нэрээр нэрлэсэн байна.