зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дуламсүрэн: Хүчтэй аадар борооны улмаас зам сэтэрч, гүүр нурсан тохиолдол бий

2013-9-17
0
ЖИРГЭХ

галОнцгой байдлын ерөнхий газрын ОНХХ-ны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Онцгой байдлын газарт ямар дуудлага голлон ирж байна?

-Зуны улиралд иргэд маань аялал зугаалгаар явах нь ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор голын усанд боогдох, автомашинтайгаа суух зэрэг тохиолдлууд их гарч байна. Мөн обьектийн болон ой хээрийн гал түймэр, зам тээврийн осол зэрэг аврах ажиллагааны дуудлага ихэнх хувийг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд галын дуудлага өдөртөө 10 орчим ирж байхад орон нутагт 3-5 удаа ирэх жишээтэй. Энэ зуны хувьд хур бороо элбэгтэй байлаа. Нийт нутгийн бүх голын усны түвшин нэмэгдсэн. Халх голын усны түвшин гэхэд 10 см нэмэгдсэн. Үүнээс үүдээд усанд үйх, осолдох тохиолдол их гарсан. Он гарсаар гол усанд осолдсон хүний тоо 109 байгаагийн 22 нь бага насны хүүхэд байсан. Гол усанд осолдох тохиолдол 18 аймгийн 50 гаруй сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт гарсан.

-Бага насны хүүхэд үер, уснаас болж амь насаа алдах нь их байна гэлээ. Энэ нь юунаас болж байна вэ?

-Гамшигт өртөж байгаа хүмүүсийн 30 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байна. Энэ нь ихэвчлэн эцэг, эх хүүхдээ хараа хяналтгүй байлгаснаас үүдэлтэй. Хүүхдүүд нь гол дээр харж хандах хүнгүйгээр  тоглож байгаад эндсэн тохиолдол их байна. Одоо хүйтний улирал эхлэхээр ил галлагаатай айлуудад бага насны хүүхдээ үлдээснээс гал түймрийн осол гарах нь нэмэгддэг. Үүнд эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй байна.

-Дуу цахилгаантай, аадар борооны улмаас зам, гүүр нурах тохиолдол гарсан гэсэн. Үүнээс тодруулахгүй юу?

- Өнгөрсөн зун дуу цахилгаантай, аадар бороо их орсон. Аянга цахилгаан бууж нийт 19 удаагийн тохиолдлоос нас барсан хүн долоо байснаас түлэгдэж гэмтсэн хүн гурав, хорогдсон мал 400 гаруй байгаа. Гэнэтийн аадар борооны улмаас байгалийн аюултай нөхцөл байдал үүсч зарим аймагт зам, гүүрийн ажилд хохирол учирсан. Жишээ нь өнгөрсөн долдугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд замын ажил саатсан бол зургаадугаар сард Ховд аймагт хүчтэй үер буусны улмаас зам сэтэрсэн. Үүнээс гадна хэд хэдэн аймагт гүүр нурсан аюулт үзэгдэл гарсан. Азаар энэ үеэр хүний амь нас эрсдээгүй.

- Байгалийн аюулт үзэгдлээс шалтгаалж томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт хохирол учирсан тохиолдолд хэн хариуцдаг юм бол?

- Ер нь байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс үүдэн гарсан хохирлыг тухайн аймгийн гамшгийн сангаас барагдуулах ёстой. Харин гамшгийн сангийн хөрөнгөөс илүү гарсан тохиолдолд Засгийн газар нөхөн төлбөрийг гаргадаг. Гэхдээ үнийг нь үнэхээр байгалийн аюултай нөхцөл байдал уу гэдгийг албан ёсоор тогтооно. Дээрх тохиолдлууд нь бүгд аюулт үзэгдлийн улмаас үүдэлтэй осол байсан.

-Малын халдварт өвчин гарсан тохиолдол бий. Үүнийг бүрэн устгасан болов уу?

-Энэ жилийн хувьд хүний болон малын халдварт өвчин Архангай, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудад гарсан. Баян-Өлгий аймагт гэхэд 2000 малыг вакцинжуулж, 1400 малыг зориудаар устгасан байна. Архангай аймгийн Цэнхэр, Өгий нуур, Увс аймгийн Тэс суманд боомоор өвчилсөн тохиолдол гарсан. Үүнд мэргэжлийн байгууллагууд нь холбогдох арга хэмжээг авч ажилласан.

-Онгой байдлын газар хүн хүч, техник хангамжийн хувьд дутагдалтай байсаар ирсэн. Энэ талаар хэр анхаарч байгаа бол?

-Ер нь бол сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмж, техник хэрэгслийг сайжруулахад анхаарч байгаа. 2013 онд л гэхэд 7,3 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжинд зарцуулсан. Энэ зун 22 автомашиныг Япон- Монголын засгийн газрын гэрээний дагуу нийслэлийн гал унтраах ангиудад хуваарилсан. Сая гарсан “Нарантуул” захын галын үеэр энэ машинуудыг ашиглаж, галыг илүү их газар тархахаас сэргийлэн ажилласан.

-Хуурайшилтын улирал эхлэлээ. Энэ үед иргэдийн болгоомжгүй байдлаас гал түймэр гарах нь бий. Иргэдэд ямар сэрэмжлүүлэг хүргэх вэ?

-Хуурайшилтын үе эхэлж байгаатай зэрэгцэн, хадлан, ургацаа хурааж авах  намрын их ажил ч эхэлж байна. Энэ үед бүрэн бус техниктэй ажилласны улмаас түймэр гарах тохиолдол нэмэгддэг. Машины оч баригчгүйгээс үүдэлтэй галын аюул гарах тохиолдол их гардаг. Хэдийгээр ОБЕГ-аас сэрэмжлүүлгийг өгдөг боловч төдийлөн анхаараагүйгээс өөрсдөө  аюултай нөхцөл байдал хүрэх нь байна. Тиймээс бүрэн бүтэн техниктэйгээр, анхаарал  болгоомжтой ажиллах нь зүйтэй. Мөн ой хээрийн болон санамсаргүй байдлаас үүдэн гарах гал түймрийн аюулаас болгоомжлох сэрэмжлүүлгийг иргэддээ хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    17 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    32 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    39 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 8 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 59 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК