Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Төв болон говийн зарим
газраар, зүүн нутгийн баруун хэсэгт бага зэргийн цас орж, зөөлөн цасан
шуурга болох гэнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс болон Идэр, Тэс, Орхон,
Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 18-23 хэм хүйтэн.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Төв болон говийн зарим газраар, зүүн нутгийн баруун хэсэгт бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга болох гэнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс болон Идэр, Тэс, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 18-23 хэм хүйтэн. Алтайн өвөр болон говийн өмнөд хэсэгт 6-11 хэм хүйтэн байх бол бусад газраар 12-17 хэм байхыг УЦУХ-ээс мэдээллээ. Улаанбаатар хотод өдөртөө үүлшиж, бага зэргийн цас орно. 15-17 хэм хүйтэн байх юм. Өглөөний таван цагт нийслэл хотод 22 хэм хүйтэн байлаа.
Сөүл хотод өнөөдөр долоон хэм дулаан, үүлэрхэг байна. Хур тунадас орохгүй бөгөөд шөнөдөө гурван хэм дулаан байх юм. Тэгвэл Японы нийслэл Токио хотод бороотой байна. Өдөртөө 11 хэм, шөнөдөө таван хэм дулаан байна. Хятадын нийслэл хотод үүрээр багахан цас хаялжээ. Өдөр нь үүлэрхэг, гурван хэм байх бол шөнө үүлэрхэг, -2 хэм хүйтэн байх юм. Оросын нийслэлд өнөөдөр үүлэрхэг өдөр. Үд болоход их хэмжээний бороо асгарч, нэг хэм дулаан байх юм. Харин шөнөдөө 3 хэм дулаан хонох төлөвтэй.
Б.Ганбилэг