МАН-ын хоёрдугаар бага хурлын танхимд гишүүд дэмжигчдийг нир хийтэл
инээлгэсэн нэгэн үзэгдэл бол Арго байжээ. Тэрээр тус намын гишүүн болох
хүсэлтээ С.Батболд даргад хүргүүлж, өргөдлөө гардуулсан гэнэ. Энэ мэдээ
МАН-ынхны инээдийг хүргэжээ. Одоо ерөнхий сайдын ажлын ширээнээ байгаа
өргөдлийн агуулга нь баттай эх сурвалжийн мэдээлснээр “Ардын хүүхдүүдийн
төлөө яваа ардын хүү Арго би “Ард түмний гавьяат” учир Ардын намд орох
нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байжээ.

Ардчилсан ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар цол хүртэж “Ард түмний гавьяат” гэсэн албан бус цолоо ахиулж чадсан билээ. 26 хэлийг мэддэг хэмээн өөрийгөө баталдаг тэрээр хэл судлалын боловсролыг ОХУ-д эзэмшсэн гэнэ. Мөн шинэ бурхан бүтээж, тахиж явдаг бөөгий шашны шинэ төлөөлөгч маань улс төрд хүч үзэхээр шийдсэн ч байж болох юм. 13 500 шавьтай гэж мөн л өөрөө баталдаг тэр шавь нарынхаа дэмжлэгийг бүрэн аваад, улс төрд орж ирвэл огцом дээшлэхийг үгүйсгэх аргагүй.
Б.Ганбилэг