Төрийн ордны ёслолын алба хар тамхины хэрэгт холбогдож багагүй шуугиан тарьсан А.Батсайханыг Польшид байрлах манай улсын ЭСЯ-нд томилогдсоноос хойш даргагүй байсан. Зургаан сарын турш доод тушаалтнууд нь гүйцэтгэж байсан энэ албанд Цэрээжав томилогдож, өчигдөр ажлаа хүлээж авчээ. Тэрбээр ГХЯ-нд мөн Египет улсад дипломат төлөөлөгчөөр ажиллаж байсан гэж эх сурвалж мэдээллээ. Шинэ жил, Цагаан сар гээд томоохон баярууд дөхөж буй тул Төрийн ордныхон баяраа тэмдэглэхийн тулд олон сар эзэнгүй байсан албыг хариуцах эзэнтэй болгов бололтой.
Б.Баяр