Улсын ерөнхий прокурорын тушаалаар долдугаар сарын 1-ний хэргийг сэргээн шалгаж эхлээд байгаа. Уг хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд зааснаар “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр байцааж байгаа юм. Харин саяханаас мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, цагдаагийн экс дарга нар хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж. Энэ зүйл анги нь Өршөөлд үзүүлэх хуульд хамрагдах боломжгүй байдаг гэнэ. Мөн саяхан Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Монгол улсын ерөнхий сайд асан С.Баяраас тайлбар авахыг үүрэг болгожээ. Хэд хоногийн өмнө экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Д.Дорлигжав прокурорын өрөөнд дайран орж, түүнтэй уулзсан. Үүнтэй холбогдуулж С.Баярыг шалгаж байгаа хэмээн хүмүүс хардаж байгаа юм.
Б.Чимэг