
Тэрээр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р сургуулийн дотуур байр барих төсөл”, “Дорнод аймгийн Политехник коллежийн засварын төсөл”-ийн гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон төслийн хүлээн авагч Дорнод аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох нар аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд гарын үсэг зурах юм байна.