Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны жалганаас эрэгтэй хүүхдийн цогцос олдсон талаар манай сайт өчигдөр мэдээлсэн билээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай шалгахад, тус дүүрэгт оршин суух 13 настай эрэгтэй А биедээ ил харагдах шархгүй нас барсан байсан аж. Гадны нөлөөтэй эсэхийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад, арх хэтрүүлэн хэрэглэсний улмаас ийнхүү амиа алдсан нь тогтоогдсон байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүүгийн цуснаас их хэмжээний спирт илэрсэн аж. Тэрээр архи уугаал гэрээсээ зайдуу жалганд очиж, унтаад осгож нас барсан байна.
Б.Чимэг