Өнгөрсөн сард Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц манай улсад хоёр хоног айлчлаад буцсан билээ. Айлчлалын үеэр Дээрхийн гэгээнтэн туслахдаа “Монголчууд сүсэг бишрэл ихтэй, надтай олон зууны өмнөөс ерөөлтэй ард түмэн шүү. Би ямар нэг зүйл мартаж магадгүй” хэмээн анхааруулж байжээ. Харин далай багш буцахдаа өөрийн хэрэглэж байсан аяга, хөөрөг, бурханы жижиг судраа мартаад явжээ. Энэтхэг улсад очсон хойно нь Гандантэгчилэн хийдийн тэргүүн Д.Чойжамж далай багш руу утас цохиж, мартсан зүйлийг өгөх талаар ярилцсан байна. Иймээс Гандантэгчилэн хийдийн лам Б.Лувсанжамц далай багшийн эд зүйлийг өгөхөөр Энэтхэг улсыг зорьжээ. Тэрээр ихэр долоо хоногт ирэх аж.
Б.Чимэг