Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын бүлгийн хурлаар үндсэн хоёр асуудлыг авч хэлэлцлээ

2013-9-23
0
ЖИРГЭХ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төслийн явц ямар байгаа талаар ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй эдгээр хуулийн төслүүдээс Монгол Улсын 2014 оны эдийн засгийн өсөлт шалтгаална гэдэгт гишүүд санал нэгдсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг  боловсруулах ажлын хэсгийн танилцуулснаар хэдийгээр хугацаа бага байгаа ч үр дүнтэй ажиллахыг чухалчилж байгаа аж. Тэр утгаараа Ажлын хэсэг хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, санал бодлоо солилцжээ. Үүнээс гадна  тус хуулийн ажлын хэсэгт 60 гаруй  зарчмын зөрүүтэй санал хэлэлцэгдэж байгаа учраас дахин нягталж, хуралдах шаардлагатай байгаа юм байна. Тиймээс ажлын хэсгийг хуралдсаны дараа Ардчилсан намын бүлэг ээлжит бус хурал зарлаж   дахин сонсох нь зүйтэй гэдэгт  санал нэгдсэн юм. Түүнчлэн  Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг цаашид хэлэлцэж батлах  шаардлага байгаа талаар бусад улс төрийн намуудтай ойлголцолд  хүрч байна. Харин Алтны ил тод байдлын тухай болон  урт нэртэй хуулийн төслийн хувьд яаран шийдвэр гаргах бус, бусад нам эвслийн бүлгүүдтэй сайтар харилцан ойлголцох ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн юм. Ойлголцол гэдэг нэрийн дор цаашдын эдийн засгийн өсөлт болоод төрийн бодлогыг алдагдуулж болохгүй гэдгийг бүлгийн гишүүд санал нэгтэйгээр хэлж байлаа.
2013.09aa

Эдийн Засгийн Хөгжлийн сайдын мэдээллийг сонслоо

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь  Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд  Н.Батбаярын мэдээлэл юм. 2014 онд  ард түмэнд ээлтэй туссан эдийн засгийн бодит өсөлт манай улсад явагдах ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн. Эдийн Засгийн Хөгжлийн сайдын мэдээлэл дээр үндэслэн, Ардчилсан нам 2014 онд  эдийн засагт орох бодит өөрчлөлтийн асуудлаар хэд хэдэн даалгаврыг авч байгаа гэж үзсэн юм.

Нэгдүгээрт,  Төсвийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Ээлжит чуулганаар 2014 оны төсвийн талаар хэлэлцэнэ.  Төсөв хэлэлцэхээс өмнө 2013 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа эсэхийг Засгийн газар шийдвэрлэх ёстой.

Хоёрдугаарт,  өнгөрсөн жилүүдэд  ДНБ-ий өсөлт төсвийн орлого байна гэж хуульчилсан нь нийгэмд хэр зэрэг бодитой туссан бэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. 2013 оны төсвийг 2012 оныхтой харьцуулахад  ДНБ-ий өсөлт 40 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ нь хэр зэрэг бодитой үзүүлэлт болох, түүнчлэн төсвийн зарлага, орлого, тэнцвэртэй байдалд хэрхэн нөлөөлсөн болохыг зайлшгүй тооцож үзэх шаардлагатай гэдэгт  бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ.  Мөн 2013 онд хөрөнгө  оруулалт хийгдсэн ажлуудын гүйцэтгэлийг хянах, олон жил саатаж,  үр ашиггүй болсон атлаа төсөвт өртгөөс  хоёр дахин илүү үнэ нэхэмжилж буй хөрөнгө оруулалтаар барьж буй зарим барилгуудын жагсаалтыг Засгийн газар гаргаж өгөх хэрэгтэй гэж үзлээ.

2013.09aa
Мөн 2014 оны хөрөнгө оруулалтыг  нийгмийн, бодит эдийн засгийг дэмжих  гэж хоёр ангилж үзэх нь зөв гэж бүлгийн гишүүд үзэв. Бодит эдийн засгийг хангах нь бидний нэн чухал зүйл. Мөн ЖДҮ-ийн татвар хөнгөлөлттэй холбоотой 243 татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Тиймээс Эдийн засаг хөгжлийн яам ЖДҮ-ийг хөгжүүлэх татварын орчны асуудлаар Сангийн яамтай хамтарч хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж үзлээ.


Д.Эрдэнэбат: Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай

Хуралдааны дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Урт нэртэй хуулиар зөвшилцөнө гэдэгт ямар асуудлыг тодорхой авч үзэж байна вэ?


-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжихгүй  удсан. Энэ хууль хэдэн улс төрийн намын тухай хууль биш. Хууль батлагдсанаас хойш нийгэм эдийн засагт гарсан эерэг, сөрөг зүйлийг дүгнэж үзэх шаардлагатай. Энэ хуулиас шалтгаалсан эдийн засгийн болон байгаль экологийн сөрөг үр дагавар байна. Нийгэм, иргэдийн хооронд мэдээлэлгүйгээс болсон хуваагдал ч мөн бий. Монголчууд бид цөөхүүлээ. Энэ  хуулиас болж бид хэн нэгнийгээ турхирч болохгүй. Энэ хуультай холбоотойгоор ард түмнээ хоёр хувааж болохгүй. Гагцхүү үйлдлийн буруу зөрүүг зөв дүгнэж үзэх нь зүйтэй гэж бүлгийн хуралдаанаар үзсэн. Үүнийг дагасан хууль бус далд эдийн засгийн үр дагавар маш өндөр байгаа учраас нухацтай авч үзэх шаардлага байна гэж Ардчилсан намын бүлэг үзсэн.

-Өнөөгийн эдийн засгийн байдалд Ардчилсан намын бүлэг ямар дүгнэлт өгч байна вэ? Эдийн Засаг Хөгжлийн сайдыг огцруулах тухай яриа нийгэмд  тархаж байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Хэн нэгэн сайдыг огцруулахаар ажил сайжирна гэж байхгүй. Бодлогын сайн, мууг ярих ёстой. Хөрөнгө оруулалт тасарсан эрсдэл бидэнд ирсэн. Харин үүнийг далимдуулсан  улс төрийн ашиг хонжоотой  Ардчилсан нам эвлэрч чадахгүй. Үүнийг далимдуулж хэн нэгнийгээ цавчихыг хүлээн зөвшөөрөхгүй.  Нөхцөл байдлыг бодитой харж үзэх шаардлагатай.

-Төсөвт тодотгол хийх шаардлага байна уу? Татварын хуулийг авч  хэлэлцэх үү?

-Төсөвт  тодотгол зайлшгүй хийнэ гэдэгт санал нэгдэж байна. Ялангуяа өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар хийж чадаагүй зүйлийг бид хасах ёстой. Хасалтаар 500-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэх  байх.  Хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 хувьтай зайлшгүй тэнцэнэ гэдгийг эргэж харах, ДНБ-д үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг зайлшгүй нягтлах шаардлагатай. Тиймээс бид үүнийг төсвийн шинэчлэл  гэж нэрлэж байна гэж ойлгож болно.
Эх сурвалж: www.democrats.parliament.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.91.171)
    tetgeber tetgemjee nemeechee ard tvmen vdarch tuildlaa saiduud aa
    2013 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    7 цаг 5 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    7 цаг 40 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    11 цаг 24 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    11 цаг 47 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    12 цаг 12 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    13 цаг 36 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    13 цаг 38 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    14 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    14 цаг 4 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    15 цаг 34 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    15 цаг 37 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    16 цаг 18 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    17 цаг 16 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    17 цаг 29 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    17 цаг 38 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    18 цаг 0 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 27 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    18 цаг 27 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    18 цаг 27 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    18 цаг 32 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК