
Зээлийн нийт дүн 4 тэрбум 201 сая иенийн / 42,5 сая ам доллар /хөрөнгийг 0,3% хүүтэй 40 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 10 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Төсөл 2013 онд эхлэн 2017 онд дуусахыг дурьдлаа.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг даган эрчим хүчний хэрэглээ дараагийн 5 жилд дунджаар 5-7 хувь өсөх хандлагатай байна. Засгийн газар эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, ажиллаж байгаа цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх замаар эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэл баримталж байна. Энэхүү чиглэлийн хүрээнд ДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэл багтаж байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Дэмбэрэл, М.Зоригт Төслийн бэлтгэл судалгааны үр дүн хаанах хийсэн, Япон Улсыг яагаад сонгосныг , өөр судалгааны баг ажилласан уу, Японы Улсын талаас зөвлөх баг ажилласан эсэхийг асуулаа. Асуултанд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын дарга Д.Болдбаатар, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нар хариуллаа.
ДЦС-4 цахилгаан станц 1983 оноос эхлэн 30 жилийн хугацаанд Япон Улсын Засгийн газрын буцалттгүй тусламж / 1992-1994, 1996-1998 /, хөнгөлттэй зээл / 1996, 2001 / авч байсан байна. Судалгааг Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА хийжээ. Хуралдаанд оролцсон байнгын хороодын гишүүд санал хураахад зөвшилзөх нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.