зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайдад нэр дэвшигчдийг байнгын хороо дэмжлээ

2013-10-08
0
ЖИРГЭХ

   BSN_8632УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, эхлээд Монгол Улсаас зарим улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудал хэлэлцэв. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан юм.

   Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цолмонгийн Болор, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ваанчигийн Пүрэвдорж нарыг томилуулах саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ. Мөн уг саналтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эгүүлэн татахаар болжээ.

   Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан гишүүн Б.Болор, Н.Энхболд нар асуулт асууж тодруулан гишүүн Н.Энхболд, Ё.Отгонбаяр, Л.Болд, М.Батчимэг нар үг хэллээ. Үг хэлсэн гишүүд энэ удаагийн томилгооны олзуурхууштай тал нь салбартаа олон жил ажилласан, ажлын туршлага, өндөр мэдлэгтэй мэргэжлийн дипломатчдыг нэр дэвшүүлэн оруулж ирж буйг онцлоод улс төр, дипломатын аргаар улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах зорилт чухлаар тавигдаж буй энэ үед хөгжлийн бодлогод голлох үүрэг гүйцэтгэж байгаа эдийн засгийн гадаад харилцаанд анхаарч, улам өргөжүүлэх шаардлагатай байгааг захиж байлаа.

   Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдийг зуун хувийн саналаар дэмжлээ.

   Байнгын хороо дараа нь Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Эрчим хүчний сайд М.Сономпил танилцууллаа.

  Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дагаж эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж, дараагийн таван жилд дунджаар 5-7 хувь өсөх хандлагатай байгаа. Цаашид ч хурдацтай өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа эрчим хүчний энэхүү эрэлт, шаардлагыг харгалзан Засгийн газар шинээр цахилгаан станц барих, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах, одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгааг сайд танилцуулгадаа дурдав.

  Энэ бодлого, чиглэлийн хүрээнд “Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн тоног төхөөрөмжийн шинэчлэл нэн тэргүүний зорилт болж байгаа аж. Манай улсын хамгийн том энэхүү цахилгаан станц 1983 онд үйлдвэрлэлээ эхэлснээс хойшхи 30 жилийн хугацаанд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй /1992-1994, 1996-1998/ тусламж, хөнгөлөлттэй /1998, 2001/ зээл болон гадаадын бусад зээл тусламж хэрэгжүүлж байсан ч зарим тоног төхөөрөмж нь хуучирч эвдэрсний улмаас эрчим хүчний хангамж доголдох нь их байдаг. Иймээс тус станцын уурын турбин №1-6-ийн хяналт удирдлагыг DCS шинэ системд шилжүүлэх, уурын турбинуудын тохируулгын системийг электрон-гидравлик системээр сольж өөрчлөх, зуухнуудын цахилгаан шүүлтүүрийн ажиллагааны түвшинг хэмжилтээр тогтоон дүгнэлт гаргаж шинэчлэх төслийн ажлыг Япон Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийлгэх хүсэлтээ 2010 онд тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад уламжилсан юм байна. Гэвч Япон Улсын Засгийн газраас 2011 оны гуравдугаар сард төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх боломжгүйг мэдэгдсэн учраас төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар тохиролцжээ.

  Энэ дагуу “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн урьдчилсан судалгаа хийх протоколыг Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд 2011 оны 12 дугаар сард байгуулжээ. Уг протоколоор дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэчлэлийн төслийн судалгааны ажлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хөрөнгөөр хийх талаар харилцан тохиролцсоны дагуу төслийн бэлтгэл судалгааг Японы JPOWER компани өнгөрсөн оны 3-7 дугаар сарын хооронд гурван үе шаттайгаар хийж гүйцэтгээд байгаа аж.

  Төслийн үр дүнд тус цахилгаан станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулж зууханд хэрэглэх нүүрсний хэмжээг багасгаснаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, турбины төлөвлөгөөт бус зогсолтыг цөөлснөөр турбиныг дахин асаахад хэрэглэдэг тослох мазутын хэрэглээг багасгах замаар Улаанбаатар хотын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй байгаль орчинд үзүүлэх нөлөөг сайжруулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

Хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ нь 4 тэрбум 201 сая иен бөгөөд энэ мөнгийг жилийн 0.3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 10 жилд нь өрийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр зарцуулахаар зээлийн гэрээний төсөлд тусгажээ. Төслийг энэ онд эхэлж 2017 онд хэрэгжүүлж дуусгах юм байна.

  Энэхүү зээлийн гэрээний төслийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн тухай санал, дүгнэлтийг гишүүн Б.Гарамгайбаатар, Б.Болор нар танилцуулсан юм. Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүн Р.Гончигдорж, Н.Энхболд, Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр, Ц.Цолмон нар Эдийн засгийн хөгжлийн болон Эрчим хүчний сайд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

  Дараа нь Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016 оны сонгууль, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх зэрэг зорилтууд тавьж ажиллаж байгаа бөгөөд цаашдаа дэлхийн хамтын нийгэмлэгт эзлэх өөрийн байр суурийг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Байнгын төлөөлөгчийн газар /БТГ/-ын орон тоог нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх, БТГ-ын тэргүүний зэрэглэлийг өндөрсгөх буюу Дипломат албаны тухай хуулийн 16.1-д заасны дагуу Элчин сайдын адилаар Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг байх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг дурдав.

  Одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Засгийн газрын тогтоолоор томилж, эгүүлэн татдаг. Хуулийн дээрх зохицуулалтаас үүдэн өнөөгийн нөхцөлд манай улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нь зэрэглэл, зиндаа, ахлах дарааллын хувьд манай улсаас бусад гадаад улсад суугаа Элчин сайд нараас хамгийн дор эрэмблэгддэг юм байна.

  Олон улсын жишгээр Элчин сайд, Байнгын төлөөлөгчийн зэрэг зиндаа нь адилхан байдаг буюу тэдгээрийг томилох, эгүүлэн татах субъект, журам нь ихэнх тохиолдолд адилхан байдаг аж. Тухайлахад, ОХУ, АНУ, Хятад, БНСУ, Филиппин, Индонез, Бразил, Швейцарь, Лаос, Вьетнам зэрэг улс НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөө Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Элчин сайдын статустай томилдог юм байна.

  Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох чиглэлийг баримталж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 164 улстай дипломат харилцаа тогтоосны зэрэгцээ 15 улстай сүүлийн хоёр жилийн хугацаанд дипломат харилцаа тогтоогоод байна. Цаашдаа 30 улстай дипломат харилцаа тогтоох хоёр талын холбогдох яриа хэлэлцээ, болон бусад олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх ажиллагаа нь тус Байнгын төлөөлөгчийн газраар хийгдэж ирсэн, цаашдаа ч хийгдэх юм. "Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын хавсран сууж ажиллах, хавсран хариуцах улсуудын хуваарь"-ийн дагуу Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нь Аргентин, Бразил, Чили, Перу Улсыг хавсран суухаас гадна нийт 61 улсыг хавсран хариуцах юм гэдгийг сайд хэллээ.

  Иймээс дээрх үндэслэлийн дагуу Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг Элчин сайдын адилаар УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг байх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу өргөн мэдүүлсэн байна.

 Хуулийн төслүүдийн танилцуулгатай холбогдуулан гишүүн Д.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр, Ц.Цолмон нар салбарын сайдаас асуулт асууж хариулт авлаа. Харин энэ талаар үг хэлэх гишүүн гарсангүй. Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ.

  Дараа нь “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Түрк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд гишүүдээс асуулт, санал гараагүй тул гишүүн Р.Гончигдорж тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

  Мөн энэ өдрийн хэлэлцэх асуудлын дараалалд орсон “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн албан бичгийн хариуд тус яамнаас ирүүлсэн танилцуулгыг хаалттай горимоор хэлэлцлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    38 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 1 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 29 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 8 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 20 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК