
Энэхүү гоё нэртэй тансаг хөтөлбөрийг эхний ээлжинд гурван их наяд төгрөгийн санхүүжилттэйгээр эхлүүлсэн. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр бараа бүтээгдэхүүний үнийг бүр гааруулж өгсөн байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Гурван их наяд төгрөгийн өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй. Үнэ тогтворжих ёстой орон сууцны үнэ ам метр нь 1.2 сая байсан бол одоо 2 сая гарч, 60 гаруй хувиар нэмэгдлээ. “Атар” талх 630 төгрөг байсан бол 850 төгрөг болж 30 хувиар нэмэгдлээ” хэмээн нотолсон юм. Өөрөөр хэлбэл энэхүү алдарт хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих биш нэмэгдэх болжээ.
Үүний зэрэгцээ “Үнэ тогтворжих хөтөлбөр”-тэй холбоотой хоёр ч ноцтой асуудал гарч иржээ. Нэг нь “Үнэ тогтворжих хөтөлбөр”-ийн хүрээнд ямар аж ахуйн нэгжид хичнээн хэмжээний мөнгө олгосныг эрх баригчид нууцлах болжээ. Нөгөө нь эрх баригчид өөрсдийн намын гишүүдэд “Үнэ тогтворжих хөтөлбөр”-ийн мөнгийг олгоод дууссан гэсэн хардлага байгаа юм байна. Мөн энэ хөтөлбөрийн мөнгийг олгохдоо ямар нэгэн тендерийн сонгон

Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийг шалгах санаачилгыг сөрөг хүчний зүгээс гаргаад байгаа гэнэ. Хэрэв энэхүү шалгалт хийгдээд гурван их наяд төгрөгийг ямар аж ахуйн нэгжүүдэд хувиарласан нь зарлагдвал ихээхэн дуулиан дэгдэж мэдэх юм.
Ямар ч гэсэн үнэ буулгах гэж улсын төсвөөс зарцуулсан мөнгө нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн болж таарав. Тэгэхээр хариуцлагын асуудал сөхөгдөх нь тодорхой боллоо.