Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

И.Я.Коростовецийн хөшөөг босгохоос өөр хийх ажил ССАЖЯ-нд байхгүй гэж үү?

2013-10-15
0
ЖИРГЭХ
Зарим нэг судлаачийг эс тоовцол хэний ч мэдэхгүй нэг орос хүний хөшөөг 85 сая төгрөгөөр босгох шийдвэрийг өчигдөр хотын удирдлагууд гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаа
    РЦНК 11Зарим нэг судлаачийг эс тоовцол хэний ч мэдэхгүй нэг орос хүний хөшөөг 85 сая төгрөгөөр босгох шийдвэрийг өчигдөр хотын удирдлагууд гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар Иван Яковлевич Коростовецийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөөг нь босгож, РЦНК-ын өмнө байрлуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан юм.

Тус хөшөөг босгох мөнгө нь Соёл Спорт Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн багцаас гарах бөгөөд нийт 85 сая төгрөг шаардлагатай аж.

Уг хөшөө нь зургаан метрийн өндөртэй байх гэнэ. Иван Яковлевич Коростовецийн тухай товч танилцуулбал, тэрбээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеийн Хаант Орос улсын сайд, нэрт дипломатч, дорно дахины судлаач хүн.

Мэдээж Иван Яковлевич Коростовецийн тухайн цаг үедээ хийсэн бүтээсэнг энд үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ түүний хөшөөг босгох нь манай энэ цаг үед үнэхээр шаардлагатай юу?. Соёлын салбарын нэн даруй хийх ажлуудын нэг мөн үү?.

 85 сая төгрөгөөр юу хийж болох вэ?. Энэ бол нэг цэцэрлэг босгох хөрөнгөний 3/1 –ийг эзлэх мөнгө. 2013 он улсын төсөвт 100 гаруй хүүхэд хүмүүжих  нэг цэцэрлэг барихад 280 сая төгрөг төсөвлөсөн гэж тооцоолбол энэ мөнгө нэг цэцэрлэг босголцох хэмжээний хөрөнгө юм. Нөгөөтэйгүүр ССАЖ-нд нэг орос судлаачийн хөшөөнд босгохоос өөр хийх ажил их  баймаар юм. Цаана чинь залуус номын сангүй гэж хэлэн талбай дээр ном уншиж байна. Учир нь нийслэлд хоёрхон байдаг номын сангийн нэг болох Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан гэхэд одоо хүртэл засвар нь дуусаагүй гэж уншигчдыг хүлээж авахгүй байж байна.

  Өнгөц, урсгал засвар хийхэд дахиад л бороо усанд тааз, хананаасаа эхлээд мууддаг гэж тус номын сангийн хэлж сууна. Бүрэн хэмжээний сайн засвар хийхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй гэнэ. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн засварын ажилд гэхэд л нийт 495 сая төгрөг зарцуулагдаж байгаа гэж байгаа. Үүнд хаант Орос улсын үеийн сайдын хөшөөг босгох мөнгөө нэмэрлэвэл илүү үр дүнтэй ажил болох биш үү.

Энэ мэт үргүй зардлаа нийлүүлж байгаад Байгалийн түүхийн музейн шинэ байрыг босгоход зориулж болмоор л санагдана. 85 сая төгрөг  бол бидний татварын мөнгө. Бидний мөнгөөр бидэнд зориулсан ажил яагаад хийж болохгүй гэж. Ямартай ч Иван Яковлевич Коростовецийн хөшөөг босгохоос өөр хийх чухал ажил соёлын салбарт их бий.  Манай орны түүх соёл, ахуй амьдралтай танилцахыг хүссэн жуулчдын цуваа  тасрахгүй.  Гэвч тэдэнд үзүүлэх онгон дагшин байгаль, нүүдэлчин соёл уламжлалаас гадна  түүхийн гэрч  болсон музейн асуудал хөндөгдөж эхэлдэг.  Богд хааны ордон музей нь хэзээ мөдгүй нурж унах нь холгүй байхад Хэлмэгдэгсдийн музей нь хотын төвд үзмэр болон байрлаж л байна.  Уг нь бол улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үеийг энэхүү музейд очоод үзэх боломж байгаа ч одоо цагт бол үлгэр бололтой. 

Иймээс засварт орж, хэлмэгдсэн музейнүүд хэзээ нэг үүд хаалгаа нээж ард иргэддээ үйлчлэх юм бол салбарын сайдаа. Улаан оросыг цагаан оросоор солилоо гээд юу өөрчлөгдөх гэж. Үнэхээр хөшөө босгохыг хүсээд байгаа бол Манлайбаатар Дамдинсүрэнгээс эхлээд хөшөөг нь мөнхжүүлэх ёстой олон хүний нэрс хөвөрч л байна шүү дээ.
24tsag.mn 



0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • eee (84.180.78.146)
    Ёстой дотор муухайрч байна. Энэ хүүхнийг овоо гайгүй гэж бодож байтал тэнэгтэж эхэлсэн. Залуу хүнд алдах онох юм байлгүй яахав гэж өмөөрөнгүй байлаа. Одоо бол үзэн ядаж байна. Тархи нь эргэсэн, тэнэг балай *****. Энэ хүнийн даруй төрөөс зайлуулбал таарна. Яг үнэндээ юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй, овилгогүй, зөвхөн өөрийн эрх ашгийг хайсан өөрийгөө магтаж рекламдаж явдаг лүд байна.
    2013 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.188)
    Коростовецийг бишрэн шүтэгч Монгол улсын Төрийн соёрхолт түүхч ??? О.Батсайхан гэгчийн санаачлага зүтгэлээр сайхан хөшөө босож сүр дуулиантай нээлт хийх байхаа...
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    Korostovets, baron Ungern, Bogd zeregt hushuu bosgoh gej guideg O.Batsaihan- chi yasan haralgan zaluu be? Chi henii gar hul boldog hun be? Chi er m jinhene mongol hun mun uu? Bolioch dee!
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
    • малнуудад хэлье
      Битгий хуц хужаа минь,Монголыг тусгаар тогтнолд онцгой гавьяа байгуулсан-Коростовец,Барон Унгерн,Шумяцкий ба Сталинд хөшөө босгох хэрэгтэй.Дээр нь Богд хаан,Ринчино,Чойбалсан ба Цэдэнбалыг мартаж болохгүй.Мэдрэл муутай ,ховдог ,паразит бөхчүүддээ хөшөөний мөнгө харамлдаггүй байж яагаад Коростовецид мөнгө хармлаад байгаа юм?муу хятадын эрлийз минь.Коростовец орос-монголын 1912 гэрээ хүчээр байгуулаагүй байсан бол халх аль 1912 онд Хятадын жирийн муж болох байсан-малнуудаа.Энэ гэрээ халхыг тусгаар тогтнолын гол гэрээ болсон.Гэрээ байгаагүй байсан бол Орос халхыг хамгаалахгүй байсан,монголчуудад өөрсдөө Хятадыг эсэргүүцэх ямар ч хүч байгаагүй.
      2013 оны 10 сарын 26
  • Зочин (27.123.214.110)
    Ene hun Mongolchuudiin husel muruudliig husur hayahad ih uureg guitsetsegen negen shuu dee. Ene hund hushuu bosgoh n utgagui zuil shuu. Delhii niitiin shivshig bolohgui baih umsandaa. Yamar ch gaviya hurteh esgui hun. Ene hunii balgaar Mongold avtonomi gegchiig tulgan huleelgeh ehlel tavigdsan, Tagna Urianhaig Orost ugsun, Mongol Ulsad dagaar irchiheed baisan Barga- Hulunbuitiig Hyatadad ugsun, erh tegsh bish hudaldaanii gereeg baiguulsan bilee. Ene hun hutgan uimuulegch, tagnuul turshuul, ailgan surduulegch hun baisan. Iim hund hushuu bosgosnoos uur hund bosgoson deer shuu. Zaavalchgui oros hund hushuu bosgoh geed baigaa um bol uur ner hundtei, mongold elegtei baisan olon saihan humuus baisan, tednii hegt boshoj bolno shuu dee. Gehdee l hairan mungu!!!
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • лайкчин (103.9.90.130)
    хөшөөг чинь идэх уух биш унших хэрэглэх биш ер нь юунд хэрэгтэй юм тэр хийхгээд байгаа хүмүүст л ашигтай байх даа
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • зочин (103.26.194.84)
    Оюунгэрэл сайдыг овоо гайгүй хүүхэн сайд боллоо гэсэн бодож байтал үнэн т1 байнаа.Саяхан ЧОЙЖИН ЛАМЫН СҮМЫН ХАШААНЫ ХАНЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙГАА НЬ ГЭЭД ЗҮГЭЭР 1 ОДООГЫН БАРИЛГАД ХЭРЭГЛЭДЭГ УЛААН ТООСГООР ЗАСАЖ БАЙХЫГ НЬ ХАРААД МАШ ИХ ХАРАМССАН АРАЙЧ ДЭЭ.ОДОО ЭНЭ БАС ЮУ ВЭЭ??????
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.219)
    хэрэв энэ үнэхээр үнэн бол СОЛИОРОЛ гэхээс өөр юу гэхэв дээ!
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • bold (202.55.191.35)
    yastai teneg yma
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (109.44.3.48)
    Ene demii baih oo. Uul ni hoshoo bosgoh ene terdee olon niitiin sanaliig avch baival. Oros mongoliin nairamdliin belge temdeg bolihoor oor hun baigaa bailgui dee.
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • БОЛИЛДОО, батүүлээ (180.235.173.197)
    За энэ ёстой хэнд ч хэрэггүй хөшөө. Иймэрхүү тэнэг санаа хэний толгойнд орж ирсэн юм бол доо. Төсөвийн мөнгөө үр дүнтэй зүйлд замаарсан.Арай тэнэг шийд байна
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.22.212)
    МЭДЭХГҮЙ ДЭЭ. ҮҮНИЙ ОРОНД ЛЕВ ГУМЕЛИЕВ, Б.УНГЕРН, ЯР ТЭМБҮҮНЭЭС САЛГАЖ ӨГСӨН ОРОС ЭМЧ НАРТ БОСГОХ ЁСТОЙ ДОО. Л.ГУМЕЛИЕВ СССР БИДНЫГ ЖИНХЭНЭ ДАРЛАЖ, ТҮҮХИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ДООШ ХИЙЖ БАЙХАД ЖИНХЭНЭ ЭРДЭМТЭН ХҮНИЙ ҮГЭЭР ЯЛАНГУЯА ИХ ХААНЫ ТУХАЙ БОДИТ ДҮГНЭЛТ ӨГЧ БАЙСАН ЭРДЭМТЭН, Б.УНГЕРН ГЭЖ МӨРӨӨДӨЛДӨӨ ШАТСАН ХӨӨРҮҮ НӨХӨР МОНГОЛД ОРЖ ИРЭЭГҮЙ БОЛ БИДНЫ ТУСГААР ТОГТНОЛ Ч ХААШАА ИРГЭХ БАЙСАН ЮМ БОЛ ДОО.
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    В 1912 году по поручению премьер-министра С. Ю. Витте возглавил русскую дипломатическую миссию в Урге (ныне — Улан-Батор). 21 октября (3 ноября) 1912 года подписал в Урге русско-монгольское соглашение, признававшее автономию Внешней Монголии и дававшее русским подданным в Монголии ряд привилегий. Этот акт означал признание независимого монгольского государства. Этот договор, сыгравший решающую роль в процессе образования Монголии, был одним из крупных дипломатических успехов императорской России перед Первой мировой войной.[2] Данному эпизоду русской истории посвящён документальный фильм режиссёра Валерия Балаяна «Урга 1912. Воспоминания о непрошедшем» (2007)[3][4].
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    Жавхланд энэ яамыг хариуцуулчихаа. тэгвэл манай улсад аялал жуулчлал жинхэнэ утгаараа сэргэж, соёл заншил маань бадран мандах болно. энд өөр гаргалгаа алга
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • фейсээс авлаа (112.72.9.106)
    Я.Коростовицийн хөшөө босгоно гэнэ үү????? Монгол түмэн 102 жилийн өмнө өмнө туурга тусгаар, өөртөө улс болон тогтносон нь саяхан мэт боловч нэгэнт бүтэн зуун өнгөрчээ .Уг түүхэн үйл явдалд биечлэн оролцож, тэргүүлэн удирдсан монголын нөлөө бүхий лам, хар, хэн бүхэн дэмжин сайшааж хамтран зүтгэсэн ч Монгол улс өөртөө тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж төрийн цоо шинэ тогтолцоог бий болгон таван яамыг байгуулж, сайдын сэнтийд хувьсгалын хэрэгт тэргүүлэн оролцсон Ханддорж, Цэрэнчимэд, Чагдаржав зэрэг ноёд тохоон талбигдсаны маргаашнаас эхлээд л хэн хэнийгээ захирах вэ? гэсэн мөчөөрхөл ажиглагдах болсон. 1911-1919 оны хооронд арав хүрээгүй жилийн дотор Монголын төрийг түшиж байсан томоохон улс төрийн зүтгэлтнүүд, хан, лам, ноёдууд тухайлбал Түшээт хан Дашням 1912 оны 2 сард, Засагт хан Содномравдан 1912 оны 7 сард, Дотоод яамны дэд сайд Равдан 1913 оны 9 сард, бүгд ерөнхийлөн захирах яамны орлогч сайд Өвөр Монголын харьяат бинт Чин ван Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд, Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэн, 1914 оны 5 сард, Дотоод яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэд 1914 оны 7 сард, Сангийн яамны анхны сайд түшээт ван Чагдаржав 1915 оны 7 сард, Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1919 оны 2 сард, мөн оны 7 дугаар сард Ерөнхий сайд эрдэнэ шанзудба Бадамдорж зэрэг хүмүүс 27-50 гаруйхан насны хооронд нэн сэжигтэйгээр амь нас нь хохирчээ.Ноёдын үхэл чуулганд Нохойн үхэл хананд гэгчээр зарим Монгол ноёдын үхэлд буруутай байж мэдэхээр нэгэн эрхэмийн хөшөө Улаанбаатар хотын төвд босохоор болсон тухай хүндэт багш Доктор,Профессор түүхч С.Чулуун багш маань надад дуулгалаа . Монгол улсад гай барцад тарьсан хүний хөшөөг хотын төвд барих гэж байна гэдэг чинь ариун явдал юмуу Монголын төр тэр Доктор О.Батсайхан гэгч туйлшрагч этгээдэд итгээд гадаадын тагнуулд хөшөө барих дээрээ тулж буй нь туйлын хачирхалтай бөгөөд арай нөгөө гадны нөлөө нь орсон юм биш байгаа гэсэн хардлага төрсөнийг нуух юун .Дахиад хэнд хөшөө босгох вэ Манж хятадын баатруудад тэр хөшөөгөө босгочих яршиг зүгээр,Сандо амбанд ч юмуу ,Манжийн амбаны хөшөө гээд үр удам минь бахархаад зогсох цаг удахгүй ирэх нээ , За яахав Сандо ядаж Монгол угсааны хүн юм даа ,Мао Зе Дунг Пол Пот нарын хөшөө л битгий байгаасай , Өрөвдөлтэй оюуны хоосролтой төр засгийг яалтай С.Чулуун , Ч.Болдбаатар , Ж.Гэрэлбадрах , Ж. Урангуа зэрэг эрдэмт багш нарын минь үг нохой хуцахын дайтай болжээ Тэд маань нэгийг бодож хоёрыг тунгаасан үнэн үгээ хэлж сэтгэлээ чилээн байгааг хараад сэтгэл зовнин түүхийн үнэн чухам хаана буйг төрийн түшээдээс асуумаар санагдав, Төр мөхөх цагт эрдэмтэд нохой адил гэсэн эртний Хятадын цэцэн үг толгойд буулаа ,бид агуу эх оронч Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнд ээ хөшөөг нь босгоогүй хирнээ гадны хорлон сүйтгэгчид хүндэтгэл үзүүлж байгаа нь мунхаг төрийн харалган бодлого аж ээ ...
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Фейсээс авлаа (112.72.9.106)
    Монголчууд 17 зуунаас эхлэн өөрийн бие даасан байдлаа хэсэг бусгаар алдаж эхэлсэн бөгөөд 1755 он гэхэд нэгэнтээ бүрэн Манж Чин улсын эрхшээлд багтаж, тэдний засаг захиргаа, улс төрийн эрх мэдэл бүрэн тогтсныг түүхийн баримт хөдлөшгүй батлана. Ийнхүү 160 орчим жилийн турш Манж Чин улсын төрийн хяналтад байсан ч газар нутаг, өөрийн үндэс язгуур, угсаа залгамжлал, төр ёсны уламжлалаа бүрэн умарталгүй хадгалсаар 1911 онд “цагийн тохиол” ашиглан үнэнхүү зориг, санаа нэгдэн Монгол улсаа сэргээн тунхаглаж, төр ёсны уламжлалаа сэргээсэн түүхэн үйл явдал болсон. Орчин үеийн Монгол улсын төрийн сэргэлт, тусгаар тогтнолын үүд хэмээн энэ түүхэн хэрэг явдлыг дүгнэн үздэг. 1911 оны тусгаар тогтнолын үйл хэрэг нь мэдээж дан ганц Монголчуудын хүчээр хийх асуудал биш байсан учир Богд гэгээнээс өөртөө тогтноход “чийрэг их улсыг шүтэж өөртөө тогтнох, чийрэг их улс болбаас дор бага улсыг тэтгэн туслах” ёсыг бодож умард хөршийг түшсэн нь түүхэн үнэн. Орос орон бол Монголчуудын сүүлийн 400 жилийн түүхэнд хөрш оршин буй монголын тусгаар тогтнолын баталгаа төдийгүй сайн хөрш юм. Гэвч тэр ХХ зууны эхэн үед газарзүйн байршил, улс төрөөс илүү эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдөн энэ үйл хэрэгт идэвхтэй тусласан боловч эцсийн дүндээ тэдний зүгээс монголын эдийн засгийг бүрэн мэдэх, монголд гаальгүй худалдаа эрхлэх эрхийг гэрээгээр баталгаажуулан нөлөөгөө тогтоож улс төрийн эрх мэдэл, тусгаар тогтнолын асуудлыг Дундад иргэн улсад даатган орхисон явдал гарсан юм. Үүнийг Оросын зүгээс хэлэлцээр хийж гэрээ байгуулан гүйцэтгэх болж уг даалгаварыг Бээжинд бүрэн эрхт төлөөлөгчөөр сууж байгаад “16 настай франц эмэгтэйтэй холбогдон хэл ам хэрүүл шуугиан” гаргаж дипломатын томоохон алдаа гаргаж Санкт-Петербургт буцаж очоод байсан И.Я.Коростовецийг 1912 оны 9 сард Монгол улсад ирүүлсэн билээ. Түүний хамгийн чухал зорилго нь уг гэрээгээр Оросууд Монгол улсад эдийн засгийн бүрэн нөлөөгөө тогтоох, монголчуудад аль аль талдаа ашигтай гэрээ хэмээх сэнхрүүлэн ойлгуулах, монголд энэ ажлыг хийж гүйцэтгэвэл алдсан нэр хүндээ эргүүлэн олох таатай боломж хайсан тэрээр “автономит” буюу “өөртөө засах” эрхийг монголчуудад олгосон дүр үзүүлэн эдийн засгийн хамаг эрхийг булаан авах, улс төрийн эрхийг хязгаарласан зөвхөн Оросуудын хувьд ашигтай монголчуудын хувьд ямар ч ашиггүй гэрээг хийхээр гэрээний төслөө барин Монгол улсад ирсэн юм. Тэрээр шинэ сэргэн мандсан Монгол улсад ирснийхээ дараагаас эхлэн Монголчуудыг эзлэн захирагч, их гүрний дээрэнгүй нүдээр харж үл тоож байсан юм. Ялангуяа Монголын төрийн ноёд, сайд нарыг “байгаль эхийн үрс”, “арай гэгээрсэн хүмүүс” хэмээн үзэж байлаа. Монголын носдыг татахын тулд Монгол дахь хятадын нөлөөг сулруулах хэмээн итгүүлнэ гэж хуурч байв. Үүгээрээ улбаалан Монголын тусгаар тогтнолын төлөө санаа, зориг шулуудан Нийслэл хүрээнд ирээд байсан ах дүү өвөр монголын ноёд ба халхын ноёдын хооронд яс хаяж тэднийг “Бээжингийн тагнуул” хэмээн цуу тарааж маш эвтэй байсан Засгийн газрын сайд ноёдыг хооронд нь эвдэрүүлж эхэлсэн явдал И.Я.Коростовецтой холбоотой. Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь Монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн Оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр Монголчууд хэрчигдэн хуваагдах үүд нээгдэж, ах дүү Барга, Өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлдэж, эв нэгдэлтэй байсан Монголын засгийн газрынхан өөр хоорондоо үл итгэлцэж, ховоо хэлдэг хүнтэй болж, тусгаар тогтнолын хэрэгт зүтгэснээрээ “хятадын тагнуул”, “өөдгүй новш”, “увайгүй амьтан” хэмээх нэр хочийг зүүх болсон юм. Түүгээр зогсохгүй энэ гэрээгээр 1913 онд Бээжинд Орос, Дундад иргэн улс Монголын асуудлаар гэрээ байгуулан Монголын улс төрийн эрхийг Хятадад худалдаж, түүнийг Монголчууд эсэргүүцсэн тул 1915 оны Хиагтын буюу 3 улсын гэрээгээр Монголыг оролцуулан хүчээр шахан “автонимит монгол” хэмээн улсын статусыг нэрлэн Богд хааныг баталгаажсныг Барон Нольде тэмдэглэсэн байдаг. 1915 оны Хиагтын гэрээ бол Монголчуудыг тасдан хуваасан, Их гүрнүүд, хөрш улсаас Монгол улсад үзүүлсэн хамгийн гашуун шахалт дарамт, хэрчин хуваасан үйлдэл байсан нь тов тодорхой. Харин зарим судлаачид энэ бүх гэрээг гайхалтай байсан, Монгол улсыг баталгаажуулсан хэмээн дүгнэдэг нь эерэг талаараа бус сөрөг талаараа дүгнэгдэх учиртай. Хиагтын гэрээгээр 1911 оны тусгаар тогтнолын үйл хэрэг мөхөж, өвөр монголчуудыг чөлөөлөх дайн амжилттай явагдаж байсан ч гэнэт Монголын цэрэг татагдах болсон, Монголд сууж байсан Өвөр Монголчуудыг хөөн гаргаж, олон монголыг хэрчин хувааж, газар нутгийн хувьд үүрд хагацуулсан зэрэг гашуун үнэний эх суурь 1912 оны гэрээнээс хамааралтай. Үүнийг анх Монголчууд өөрөөр хүлээж итгэж байсан юм. Монголын Засгийн газрын Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэдийн хэлснээр “Блюнчлигийн олон улсын эрх зүйн онолыг баримтлан энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол улс эзэн хаан, нутаг орон, хүн ардтайгаа” үлдэнэ хэмээн И.Я.Коростовецаас шаардаж нэртэй дипломатч хэмээх тэрээр барьж ирсэн гэрээнийхээ эхийг уурлан шалан дээр шидтэл нь барьц алдуулж байсан юм. Магадгүй тухайн үеийн нэртэй дипломатч хүмүүс тийм авир гаргадаг байсныг үгүйсгэхгүй. Ямартай ч Монголчууд төр улсаа байгуулсан, төр улсаа хамгаалан үлдэхийн тулд өөрт буй бүх л боломж нөхцөлөөр, сэтгэл зүтгэлээрээ байгааг тэр Нийслэл хүрээнд 9 сар болохдоо гадарласан байхаа. Монгол улсын Ерөнхий сайдын орлогч нийт Өвөр Монголчуудын төлөөлөлийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “миний хамгийн том дайсан”, “да ламын холбоотой” “өөдгүй муу амьтан” хэмээн нүд үзүүрлэж улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь нэн сэжигтэй. Түүний дараахан уг гэрээг хамгийн хүчтэй эсэргүүцэж Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож байсан Да лам Цэрэнчимэд гэнэт ажлаасаа бууж баруун хязгаарт томилогдон явах замдаа таал***** болсон байдаг. Уг гэрээг Монголын засгийн газрынхан хичнээн эсэргүүцэвч И.Я.Коростовец “хятадын цэрэг Ховдоор ирж байгаа”, “гэрээг зөвшөөрч гарын үсэг зурахгүй бол бид та нарт туслахгүй” хэмээн сүрдүүлсээр гарын үсгээ зуруулж баталгаажуулсан юм. Хэдийгээр энэ гэрээг олон улсын чухал хэмээн хий хоосон дүгнэхээс илүүтэй тухайн үед Монголын засгийн газар юу гэж ойлгож байсан, яагаад тэд зурахгүй саатуулаад байсан, тэд өөрсдийн сайн дураар бус хүчээр тулгагдан зурсан зэргийг хожмын түүхчид сайтар тунгаавал асуудал нэн тодорхой болох юм. Уг гэрээний үндэсийг Монголын Засгийн газар үнэлэхдээ “Монгол улсад аль ч улсын хяналт хамгаалалт шаардагдахгүй. Орос улс Монголчуудын зүй ёсны шаардлагыг дэмжихээс татгалзсан болохоор Монголчууд нь хөрш айл улсыг түшэхээс өөр аргагүй”, “Оросын гавъяа тусаар улсаа байгуулсан боловч алсдаа нэг улсад идэгдэж магадгүй байна” хэмээн Япон улсыг түшихийг оролдож байжээ. И.Я.Коростовец Монголын Да ламын хэлсэн “Монголын нутаг дэвсгэр бол өнө эртнээс монголчуудын өмч байсаар ирсэн, хэзээ ч хятадынх байгаагүй” хэмээхэд тэрээр “олон улсын эрх зүйн үүднээсээ Монголын нутаг дэвсгэр хятадын салшгүй хэсэг” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байсан дипломат болно. Энэ бүгдийн дараа И.Я.Коростовецийн хүчээр байгуулсан гэрээ нь Монголчуудад үзүүлсэн нөлөө нь дээрх мэт байгааг бид түүхийн бодит баримт, тухайн үеийн нөхцөл байдлыг үндэслэн тодорхойлж байна. Монголчууд бидэнд тусгаар тогтнолоо сэдэж сэргээсэн, түүнийхээ төлөө тууштай зүтгэсэн, амь насаараа хохирсон хойч үе нь хүндэтгэвэл зохих түүхэн хүмүүс нэлээд байгаа гэж бодож байна. Монголын тусгаар тогтнол нь Монголчуудын санаа зүтгэл, хүсэл мөрөөдлийн үр дүн байсныг уг нь санамаар байна. Бидэнд харийнханыг шүтэх үзэл нэвт гүн арай шингээгүй өнөө цагт Монголын тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зарж зүтгэсэн Да лам Цэрэнчимэд, Дархан Чин ван Пунцагцэрэн, Эрдэнэ Жонон Ван Ширнэндамдин, Цэргийн яамны сайд Гомбосүрэн, Сайн ноён хан Намнансүрэн, Лувсан цэвээн тэргүүн, Манзушир хутагт Цэрэндорж, Бинт чин ван Гончигсүрэн, Гүн Хайсан гээд хожим үеийнхэнд мөнхлөн үлдээж, гавъяаг үл умартах хүмүүс олон байгаадаа эхэлж анхаарвал эх оронч хүн бүрийн өмнө хүлээсэн томоохон үүрэг болно гэж үзэж байна. Эдгээр хүмүүсд хөшөө дурсгал битгий хэл нэрэмжит гудамж талбай ч алга байна. Энэ мэт олон олон монголынхоо төлөө зүтгэсэн түүхэн хүмүүс умартан мартагдсаар байгааг дашрамд дуулгаж байна. Энэ асуудлаар түүхчид, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж болно. И.Я.Коростовецийн асуудлаар өөр олон баримт буйг дурдая. Хэрвээ Оросын Соёл, Шинжлэх Ухааны байгууллагын өмнө хөшөө босгох хэрэгтэй бол Монголын судлалд дэлхийд гарамгай амжилт гаргасан, Монголын түүх соёлыг дэлхийд түгээж чадсан Академич Б.Я.Владимирцов, А.Ковалевский, Голстунский, В.В.Бартольд, П.К.Козлов, Ц.Ж.Цэвээн, А.С.Руднеев, Н.Н.Поппе, Л.Н.Гумилев, Монгол, Оросын харилцааны түүхэнд 50 жил консулаар ажилласан нэрт дипломат Я.П.Шишмарев зэрэг гайхамшигтай амжилтыг үзүүлсэн хүмүүс өнөө хир хүндэтгэлээ хүлээсээр байгааг анхааран үзвэл зохистой бус уу гэсэн саналыг хүргүүлж байна. Мэргэн оюундаа тунгаах буй за. Монгол улсын түүхийн хүрээлэн Доктор Профессор С. Чулуун
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • ЗОЧИНФ (202.70.42.26)
    ЭНЭ ЭМЭГТЭЙД НЭГ БОЛ ЯМАР НЭГ ХӨШӨӨ нохойных ч байсан хамаагүй БОСГОЖ МӨНГӨ ЦОХИХ НЭГ БОЛ ӨӨРТ ОГТ ХАМААГҮЙ САЛБАРИЙН ХУУЛЬД ХҮЧЭЭР Ч ХАМААГҮЙ ӨӨРЧИЛӨЛТ ОРУУЛЖ ХЭДЭН НОГООН ЦОХИХООС ӨӨРИЙГ БОДОХ БОДОЛ БАЙХГҮЙ БОЛЬЖЭЭ
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.24)
    Bolildoo, pi ***** gej....minii tatvart ugsun mungiig ingej ureh yum bol hereg alga!!! Yadahdaa Mongol hunii hushuu bsan bol bas uur hereg!!! Naad ivaany chini hushuu hend heregtei yum be? Tertei tergui hotoor duuren uhsen orosuudyn hushuu bna dag!!!
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 56 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 34 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 50 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 11 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 14 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 15 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 25 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 19 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 22 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 10 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 25 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК