
-Өмнө нь гэмт хэргийн ертөнцөд өөрийгөө "атман" гэж үздэг байсан тэр хүмүүсийн хүүхдүүд энэ хэрэгт холбогдсон. Хуулийн байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагад тодорхой чиг үүргийн өгсөн. Тодруулбал, Өмнө нь удаа дараа гэмт хэрэг хийж байсан хүмүүс хаана юу хийж байгаа вэ. Та нарын хяналтанд байгаа юу? гэсэн асуудлыг тавьсан. Тэд хариуд нь хяналтанд байгаа гэсэн. Гэмт хэргийн ертөнцөд зартай гурван хүн хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм билээ. Тиймээс рецедив гэмт хэрэгтнүүд хуулиас гадуур явах боломж бол байхгүй. Хэрэг хийсэн л бол хариуцлагаа хүлээнэ. Мөн УИХ-ын гишүүн байна уу, төрийн албан хаагч хэн ч байсан хэрэг хийсэн бол хариуцлага хүлээнэ. Гэхдээ хэрэг хийсэн эсэхийг хэн шийддэг вэ гэвэл шүүх шийднэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)