Манай улс одоо дунджаар 16 хоногийн шатахууны нөөцтэй байна. Тодруулбал, А-80 шатахуун 14 хоног, АИ-92 автобензин 20 хоног, дизель түлшний 15 хоногийн нөөцтэй байгаа аж. Дэлхий улс орнууд хагас жилийн шатахууны нөөцийг бүрдүүлсэн байдаг гэнэ. Жишээ нь Япон улсад найман сарын түлшний нөөцтэй байгаа юм. Манай улсын шатахууны нөөц, үнийг нэг компаниас хамааралтай учраас тогтворгүй гэж хүмүүс ярьдаг боловч үнэн хэрэгтээ дөрвөн компани манайд шатахуун нийлүүлж байгаа ажээ. "ТНК-ВР", "Урал нефть", "Газ пром нефть" болон "Роснефть" компани бидэнд хэрэгтэй шатахууныг хангаж байдаг. Эдгээрээс 50 гаруй хувийг нь "Роснефть" компани дангаараа нийлүүлж байгаа учраас бид ихэнхдээ нэг компаниас авдаг гэж ярьдаг болов уу. Энэ жилийн хувьд шатахууны хэрэглээ өмнөх жилээс 10 гаруй хувиар өсч нэг сая орчим тонн хүрсэн гэнэ. Манай улс дээрх дөрвөн импортлогч байгууллагаас гадна Казахстан, Солонгос улсын дөрвөн компаниас шатахуун оруулж ирэхээр санамж бичиг байгуулаад байгаа юм.
Монгол улс даяар хэрэглээний шатахууныг 1167 ШТС, 117 агуулах байгууламжаар дамжуулан түгээж байгаа юм. ШТС-уудын 16 хувь буюу 180 гаруй нь нийслэл УБ хотод байршдаг гэсэн тоо баримт байдаг аж.
Монгол улс даяар хэрэглээний шатахууныг 1167 ШТС, 117 агуулах байгууламжаар дамжуулан түгээж байгаа юм. ШТС-уудын 16 хувь буюу 180 гаруй нь нийслэл УБ хотод байршдаг гэсэн тоо баримт байдаг аж.
Б.Болдсүх