зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Удвал: Иргэдийнхээ эрүүл мэндийн санхүүгийн эрсдлийг бууруулна

2013-11-07
0
ЖИРГЭХ

udval_500x500Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Гэмтлийн эмнэлгийн эмч нар даргаа эсэргүүцэж асуудал үүсгэсэн. Үүнээс болж өвчтөнүүдийг үзэх эмч нар байхгүй байснаас нэг хэсэг хүнд байдалд орсон. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Засгийн газрын гишүүн эрхлэх асуудлынхаа хүрээнд, мөн төсвийн ерөнхийлөгчин захирагчийн хувьд төсвийн менежерээ томилох, чөлөөлөх эрхтэй. Хэрвээ Төрийн албаны салбар зөвлөл баталгаажаад албан ёсны байвал сонгон шалгаруулалт явуулах боломжтой. Одоог болтол Төрийн албаны салбар зөвлөл өөрийнхөө баталсан дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийн болон нарийн бичгийн даргыг нэрээр нь албан тушаалд томилж өгөөгүй. Харин өнгөрсөн сарын 27 нд албан тушаалаар нь бичиг явуулсан. Энэ нь хууль бус. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас “Салбар зөвлөлийг албажуулж өгнө үү” гэсэн бичиг явуулсан. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалтыг хууль журмынх нь дагуу явуулах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол сонгон шалгаруулалт хүчингүй болдог. Тийм учраас үүнээс болж томилгоо хийсэн.

-Төрийн албаны салбар зөвлөл хүмүүсийг нэрээр нь томилж өгөөгүй нь ямар учиртай юм бол?

-Яагаад би томилсон гэхээр Төрийн албаны салбар зөвлөл “Танай яамны Төрийн албаны зөвлөлийг баталгаажуулж өгөх эрх зүйн чадамж алга” гэж удаа дараа шийдэж өгөөгүйтэй холбоотой. Ингэснээр байгууллага маань хэчнээн сар эзэнгүй болсон учир сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүс дундаас гаднаас орсон ганц хүнийг томилсон юм. Одоо Төрийн албаны салбар зөвлөлөө Төрийн албаны зөвлөлөөр баталгажуулах ажил үлдээд байгаа. Энэ ажилдаа орж, холбогдох байгууллагад нь бичгээ явуулсан. Хамгийн гол нь баталгаажуулах ажлыг хүлээж байна.

-Монгол Улсын 2014 оны төсөвт хөрөнгө оруулалтыг танаж, царцааж байгаа зүйл бий. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг танасан зүйл хэр байгаа вэ?

-Манай салбараас 2014 оны төсөвт хасагдсан зүйл нэг их байхгүй. Гол нь он дамжин шилжиж байгаа барилгууд байгаа. Үүн дээр эрүүл мэндийн даатгалын сангаас 33 тэрбум төгрөгийг нэмж оруулж байгаа л даа. Энэ нь эмнэлэгт хэвтэхийг санхүүжүүлж байгаа суурь тарифыг нэмэх юм. Өөрөөр хэлбэл, 200 гаруй мянган төгрөгөөр өгдөг байсныг 300 гаруй мянга болгож байгаа. Тэгэхээр үүгээрээ бодит өртийг тооцож судалж оруулсан юм.Тухайн өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 200 гаруй мянган төгрөгийн эм, тариа хэрэглэдэг бол үүнийг нь нэмж санхүүжүүлснээр хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

-Иргэдийн хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай авах нэг боломж гэсэн үг үү?

-Иргэдийн хувьд сайн болж байгаа юм. Эмнэлэгт хэвтээд гаднаас эм, тариа авахгүй байх бололцоо нээгдэнэ. Нөгөөтэйгүүр өндөр өртөгтэй мэс заслын зарим тусламж үйлчилгээний эрүүл мэндийн даатгалыг санхүүжүүлэхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Сангийн сайдын хамтарсан тушаал гаргаад бид төсөвтөө оруулахаар ярьж байна. Эрүүл мэндийн даатгалын санд ирэх онд 225 тэрбум төгрөг хуримтлагдана. Үүнээс есөн тэрбум төгрөгийг нэмж авъя гэж байгаа юм. Хэрвээ ингэж чадвал 42 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авбал иргэдийн халааснаас гардаг зардлыг 10 хувь буулгах боломжийг 2014 оны төсвөөр олгоё гэдэг зорилт тавиад байгаа. Эрүүл мэндийн нийт зардлын 15 хувийг иргэд өөрөөсөө гаргаж байх юм бол энэ салбарт зохих түвшинд ажиллаж байна гэж олон улсын түвшинд үздэг. Харин манайд хийсэн 2010 оны хөндлөнгийн судалгаагаар эрүүл мэндийн нийт зардлын 41 хувийг хувь хүн өөрөөсөө гаргаж байгаа явдал бий. Тэгэхээр энэ бол муу үзүүлэлт. Үүнийг бид бууруулах ёстой. Түүний тулд Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн хамрах хүрээг өргөжүүлэх, нэг үйлчилгээнд үзүүлж байгаа тарифыг нэмэх гээд иргэдийнхээ эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн эрсдлийг буурлахаар оруулсан. Ямар ч байсан нийгмийн бодлогын байнгын хороогоор дэмжсэн. Үүнийг Төсвийн байнгын хороогоор оруулаад чуулганаар батлачихвал ямар ч байсан иргэдийнхээ эрүүл мэндийн санхүүгийн эрсдлийг 10 хувиар бууруулах боломж нээгдэх гэж байна.

-Иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа төлөөд явдаг ч эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах нь бага байдаг. Үүнийг хэвшүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Иргэдийн хувьд жилд 30 гаруй мянган төгрөгөөр нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх эрх байгаа. Гэвч үүнийгээ ашиглаж сураагүй нь буруу. Өвдсөн үедээ эмнэлэгт хандаж, эрүүл байхын тулд хэрхэн тусламж, үйлчилгээ авах вэ гэж заншаагүй учраас мөнгө нь хураагддаг. Тэгэхээр үүнийг даатгалын байгууллага сурталчилж таниулах хэрэгтэй. Гэхдээ бид энэ жил том өөрчлөлт хийх гэж байгаа. Ялангуяа элэгний хорт хавдрыг урьдчилан сэргийлэх талаар өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүр орж байгаа. Тиймээс элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх талаар иргэний эрүүл мэндийн даатгалд тавина. Эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд шинжилгээ хийж, эрт үед нь эмчлэх, энэ өвчнөөр эрт нас барах асуудлыг бууруулах зорилт тавиад байгаа.

-Ярилцсанд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    33 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    35 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 32 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    18 цаг 50 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 56 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    22 цаг 12 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    22 цаг 57 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    23 цаг 18 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    23 цаг 59 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Уржигдар 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Уржигдар 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК