
Өнгөрсөн оны наймдугаар сард цахилгааны төлбөрийг 150 кВт-аас дээш нэг кВт тутамд 20 төгрөгөөр нэмсэн. Улмаар өмнө нь 79 төгрөг байсан бол өдгөө 96 төгрөг болсон. Гэвч цахилгааны зардал манай улсад олон улсын жишгээс хоёр дахин хямд байгаа учраас өдөржин, шөнөжин цахилгаан хэрэглэсэн ч айлуудын төлбөр 20 мянган төгрөгөөс нэг их давдаггүй. Тиймээс хэрэглэгчийн 68 хувь нь 150 кВт дотор багтах хэрэглээтэй учраас үнийн нэмэгдлийг мэдрээгүй байдаг аж. Эрчим хүчний салбарыг үнийг зах зээлийн горимд нийлүүлнэ гэдэг бодит өртгөөр үнэлгээ тогтооно гэсэн үг. Тэгэхээр 150 кВт-аас илүү цахилгаан хэрэглэсэн нь нэмэлт төлбөрөө төлөх юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)