
Нийслэлийн гуравдугаар төрөхөд кесерво хагалгаагаар амаржсан 21 настай бүсгүйд тус төрөхийн эмч нар таван удаа хагалгаа хийсний улмаас амь насаа алдлаа гэх хэрэг өнгөрсөн онд гарч байсныг бид хүргэсэн. Талийгаач бүсгүйд хагалгаа хийсэн эмч нар “Биеийн байдал нь муу байгааг мэдсэн атлаа нийлж бүгдийг нуусан. Өөр эмнэлэг рүү шилжүүлэх зөвлөмж өгөөгүй. Хамгийн анх кесерво хагалгаа хийхдээ буруу хийж дараа нь алдаагаа засах гэж ойр ойрхон хагалгаа хийсэн нь талийгаачийг үхэлд хүргэсэн хамгийн том алдаа” гэж тухайн үед ар гэрийнхэн нь хэвлэлийнхэнд ярьж байсан. Улмаар энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж, хагалгаа хийсэн эмч нараас мэдүүлэг авч байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч хагалгаа хийсэн эмч нар буруутай гэдэг нь тогтоогдсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/