зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хот 2016 он гэхэд усны хомсдолд орно

2014-2-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Улаанбаатар хотын усны хангамж, өнөө ба ирээдүй” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран зохион байгууллаа.

Усны үнэ тариф хурц сэдэв болов

Зөвхөн Улаанбаатар хот, Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй ундны цэвэр усны хангамж, нөөц, үнэ, менежмент, зохистой хэрэглээний талаар ярилцсанаараа уг хэлэлцүүлэг чухал ач  холбогдолтой болсныг арга хэмжээнд оролцогчид онцолж байсан юм. Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Усан хангамж, ариутгах татуургын салбарт шийдвэл зохих тулгамдсан асуудал маш олон бий. Одоо бодитойгоор тулгараад байгаа бэрхшээлүүдээс дурдвал нийтийн аж ахуйн салбар дахь усны үнэ тарифийн асуудал хурцаар тавигдаж байна. Хэрэглэгчдийн зүгээс усны үнийг нэмэхэд таатай хандахгүй. Уг ажлыг эрхлэн явуулж буй байгууллагуудын хувьд усны үнэ тариф багаас болж цалин тааруу байдгаас ажиллах ажилтан олдохгүйд хүрэх гэж байна. Хөдөө орон нутгийн нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа ажилтны сарын цалингийн дундаж 330-370 мянган төгрөг, Улаанбаатарт 400-450 мянган төгрөг байгаа нь ажиллах хүчний хомсдолд оруулжээ. Усны үнэ гаргаж байгаа зардлынхаа 70 хувийг л төлж байгаа гэсэн судалгаа бий.

Усны эрүүл ахуйн шаардлага тааруу, зэвтэй усаар үйлчлүүлдэг тухай гомдол иргэдээс их ирдэг. Улсын хэмжээнд бохирын 125 байгууламж ажилладгаас 43 нь ямар ч ашиглалтгүй байгаа нь байгаль орчинд хор хохирол учруулахад нөлөөлж байна. Ийм тулгамдсан асуудлуудыг өнөөдөр хөндөж ярьж байгаа Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийнхөнд талархал илэрхийлье” гэлээ.

Үүний дараа Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг нар Улаанбаатар хотын усны нөөц, хэрэглээний өсөлт, Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, Уланбаатар хотын усан хангамжийн тэгш бус орчин, Усан хангамж, ариутгах татуургын үйлчилгээний тарифийг өөрчлөх шаардлага зэрэг сэдвээр үг хэлж хэлэлцүүлэв.

Гүний ус дахин сэргээгдэхгүй баялагт ордог боллоо

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард Давосын Дэлхийн эдийн засгийн форумын усны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавьсныг онцоллоо. Ерөнхийлөгч илтгэлдээ усны менежмент, хотын усан хангамж, хөдөө аж ахуйн усжуулалт, уул уурхайн хэрэглээний ус гэсэн дөрвөн асуудалд анхаарлаа хандуулсныг дурдаж энэ дотроос өнөөдөр хотын усан хангамжийн талаар хэлэлцэхээр цугласныг танилцуулав.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал үгэндээ олон чухал сэдвийг хөндөж байлаа.  Түүний хэлснээр өдгөө усны аюулгүй байдал нь эх дэлхийн аюулгүй байдал болжээ. Газрын гүний ус дахин сэргээгдэхгүй баялагт ордог болсон байна.

Монгол Улс усны нөөц багатай, усны хэрэглээний талаар доголдолтой орон. Усыг чандмань эрдэнэ гэдэг атлаа “Хар ус, хар усыг харамладаггүй” гэсэн буруу ойлголт, сэтгэхүйтэй явж ирсэн. Гэвч нийгэм өөрчлөгдөж, нийслэл хот 1,3 сая гаруй хүн амтай болж, төдий тооны хүн ганцхан цэгт төвлөрч нягтарч суудаг болсон. Ийм нөхцөлд усан хангамж хамгийн чухал асуудал болоод буйг тэрээр сануулав.

Улсын хэмжээнд усны нэгдсэн бодлого, үйлчилгээний менежмент дутагдалтай байдаг. Монгол Улсын усны нөөц жилээс жилд багасч байгааг сануулдаг хэсэг байхад нөгөө хэсэг нь үүнд судалгаа хэрэгтэй. Нийгэмд түгшүүр төрүүлэхгүй байх ёстой гэсэн байр суурь баримталдаг. Усны хэрэглээнд сайн бодлого, менежмент хэрэгтэй. Иймээс нийслэл орчмын усны нөөцийг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн гэдгийг мөн дурдлаа. Улаанбаатар хоттын усны нөөцийг 1955-1961 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд тогтоож байсан бол 1980-1983 онд ус хангамжийн шинэ эх үүсвэрийн нөөц тогтоох судалгааны ажил хийж байжээ. Мөн 1981-1986 онд усны хайгуул, судалгааны ажил хийсэн байна. ЖАЙКА-гийн тусламжтайгаар 1990-ээд оны эхээр мөн судалгаа хийжээ. Эдгээр ажлыг тухайн үед маш чанартай, чамбай хийсэн боловч сүүлийн жилүүдэд судалгаагүй явж иржээ.

Тогтоогдсон усны нөөцөөсөө олборлолт давахаар төлөв үүсчээ

Сүүлийн үед гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор нийслэлд усны хэрэглээ асар их нэмэгдэх төлөвтэй болсон байна. Улаанбаатар орчимд тогтоогдсон усны нөөцөөс олборлолт давахаар төлөв үүсчээ. Гэтэл нийслэлийн орон сууцны хэрэглэгчид усыг хэт тансаг байдлаар хэрэглэж байгааг илтгэгч дурдав. Гүний цэнгэг усаар машинаа угаадаг орон Монголоос өөр байхгүй. Саудын Арабт нэг хүн хоногт дунджаар 150 л,Германд 100-110 л ус хэрэглэж байхад Улаанбаатарт орон сууцны нэг оршин суугч хоногт 200 гаруй л ус хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин гэр хорооллын оршин суугчид устай л байвал баярлалаа гэдэг дундад зууны үеийн хэрэглээтэй хэвээр байгаа гэлээ.

Нийслэл орчимд газрын дорх усны түвшин буурч, Туул голын урсац хавартаа тасарч, ерөнхийдөө 2016 он гэхэд Улаанбаатар усны хомсдолд орж мэдэхээр болжээ. “Туул голын бохирдол дээд цэгтээ хүрч, бохир зайлуулдаг суваг болсон.Иймд усны ашиглалт, эрүүл ахуйд асуудалд анхааралтай хандах цаг иржээ” гэлээ.

Усны салбар 250 гаруй тэрбум төгрөгийн өртэй

Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ усны үнэ тарифийн сэдвийг хөндөв. “Усны үнэ тарифийг сүүлийн 4-7 жилд огт өөрчлөөгүй. Усны салбарт усны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа ч иргэдийн зүгээс үүний эсрэг байр суурьтай байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа хүсэлт явуулсан ч одоо болтол шийдэлд хүрээгүй байна” гэлээ.

Нийслэлд ахуйн хэрэглээний ус үйлчилгээний үнээсээ хямд байдгаас ус хангамжийн салбар ихээхэн алдагдалтай болжээ. Ус сувгийн салбарын алдагдал 2012 онд 11,1 тэрбум төгрөг байсан бол 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 24,9 тэрбум төгрөгт хүрчээ. Салбарын хуримтлагдсан алдагдал 63 тэрбум төгрөг байсан бол 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 101,1 тэрбум төгрөг болж өсчээ. Тус салбарт 1990 оноос хойш Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, бусад санхүүгийн байгууллага, хандивлагч орноос зээлсэн зээлийн өр 150 гаруй тэрбум төгрөг болжээ. Алдагдал болоод зээл нийлээд Ус сувгийн салбарт 250 гаруй тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа аж.

Усны үнийг хөдөлгөлгүй хэт барьсан, усны нэгдсэн менежмент, салбарын бүтэц, зохион байгуулалт тааруу, технологи хоцрогдсон, хэрэглэгчдийн соёл муу зэрэг олон сөрөг хүчин зүйл байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж усны салбарт шинэчлэлт, өөрчлөлт нэн даруй хийх хэрэгтэй болсныг тэмдэглэцгээв.
Эх сурвалж:President.mn
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
Улаанбаатарт 31 градус дулаан байна
Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • хм (202.131.236.154)
    Ус хамгийн их хэрэглэдэг уул уурхай бусад байгууллагаас авдаг усны мөнгөө хэд дахин өндөр болгох хэрэгтэй мэдэхгүй чадахгүй бол япон, америк гадаадын үнэ тарифыг судал. тэр том ашиг олж байгаль сүйтгэж байгаа газраасаа эхлээд өндөр төлбөрөө авчих, дараа нь усны хэрэглээг хэмнэх талаар цэцэрлэг сургуулиас нь эхлээд хичээл зааж ойлгуул, тэгээд үнээ нэм тэгвэл болж байна
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • hunnu (202.179.20.130)
    ursgal usaa huraaj chadahgui baij soliorhoo boli.barilgiin kompaniud gazar uhaad l usiig n nasosoor soruulaad l ursgaad hayachdag baihad yu ch duugardaggui baij engiin irgediig tor zasagtai bailduulah bodlogo albaar yavuulaad bn bishuu
    2014 оны 02 сарын 16 | Хариулах
  • irged (202.179.20.130)
    uuliin ori deer baigaa ailuudad binzen tos shataaj usiig n avaachij ugchuud 1hen tugrugeer zaraad baihdaa yadgiin be.
    2014 оны 02 сарын 16 | Хариулах
  • bataa (202.179.20.130)
    ger horoolliin zuuvriin usiig nemeechee.litriig n 100 tugrug bolgo.tegvel ger horoolol bagasna.
    2014 оны 02 сарын 16 | Хариулах
  • boldbaatar (103.26.194.54)
    goliin us ashiglaj gunii usiig hemneh heregtei de
    2014 оны 02 сарын 16 | Хариулах
  • zochin (27.32.6.15)
    Usnii uniig nemheer yaduu mglchuud ulam l hetsuudeh bh daa. umhii boostei hamuutai humuus olshroh bh daa.
    2014 оны 02 сарын 16 | Хариулах
  • zochin (203.194.115.72)
    УСНЫ ҮНИЙГ НЭМЭЭД УДААГҮЙ БИЗ ДЭЭ. БАС ТООЛУУР ТАВИАД ТООЛУРЫН МӨНГӨӨ АВСАН Ш ДЭЭ. ОДОО ТЭГЭЭД ДАХИАД ҮНЭ ХАНШ НЭМЭХ ТАЛААР ЯРИАД ЭХЛЭХ ЮМ. УНДНЫ УСНЫ ЧАНАР ЯРИХЫН ОРОНД НЭ НЭМЭХЭЭ ЯРИАД, ЯДАРЧ ЗҮДЭРЧ АЛДАГДАЛ ХҮЛЭЭЛЭ БАРИЛАА ЭНЭ ТЭР ГЭХЭЭ БОЛЬВОЛ ЯАСЫН. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ТАВАРЫН МӨНГӨӨР Л ЗОХИЦУУЛЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ТЭГСЭН ХИРНЭЭ ҮНЭ НЭМНЭ ГЭДЭГ НЬ МАШ БУРУУ ЗҮЙЛ. ЦАЛИН ХӨЛС НЭМЭХ ТАЛААР ЯРИГДАХААР ОРШИЛ БОЛГОЖ ТЭРНЭЭСЭЭ ӨМНӨ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ АШИГЛАЛТЫН ЗАРДАЛУУДЫН ҮНЭЭ НЭМЭХИЙН БОЛ ЦАЛИН НЭМНЭ ГЭЖ ХОШИРУУЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ.
    2014 оны 02 сарын 15 | Хариулах
  • bat (103.26.194.69)
    hudal yarihaa boliochee une nemlee geed us arivjahgui shuu dee tuuliin us hursnii shingeelt mash saitai uchir sardaa 1 udaa boroo orson ch sergel mash sain avdag yum shuu dee zuv zohistoi heregleh ni neg hereg ailgaj baigaad une nemeh ni ard tumend yamar ch ach tusgui alban tushaaltnuudiin uvur tuntiine us suvagiin gazar ashgiin baiguulga baih eosgui harin tur tataas ugdug tiim baih eostoi
    2014 оны 02 сарын 15 | Хариулах
  • ffff (202.126.89.251)
    undnii usaar mashin ugaadgiig boliulyoo. ter muu tumriin segnuudiig tegej uursduusuu iluu taviad baihdaaa yadag bainaa. hunii amnii heregleenii us ariun baih yostoi bizdee. duusval yahav ueriin shalbaagnaas nohoi shig dolooh uu aaan.
    2014 оны 02 сарын 15 | Хариулах
  • irgen (103.26.194.60)
    ter oyu-tolgoin usniihaa uniig nemeech ee...daraa n unee nem. aalznuudaa
    2014 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.225.197)
    usnii mongiig nemsnene deer
    2014 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    4 цаг 15 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    4 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    4 цаг 24 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    4 цаг 27 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК