зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүү залгисан цэрэг давж заалдаж, ”Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нарт ял оноов

2014-2-15
0
ЖИРГЭХ
Энэ долоо хоногт гарсан онцлох хэргүүдийн тоймыг хүргэж байна.
    Энэ долоо хоногт гарсан онцлох хэргүүдийн тоймыг хүргэж байна.

 2  Манай улс руу галт зэвсэгтэй нэвтрэхийг завдсан ОХУ-ын иргэд чанга дэглэмтэй хориход ял эдэлнэ


  ОХУ-ын иргэн Кызыл-Оол Тамир Маннай-Оолович, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нар нь бүлэглэн өнгөрсөн онд Монгол Улсын хилийн 91/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар хил нэвтэрсэн, галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлджээ. Улмаар Увс аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Тус хэргийг Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх хянан хэлэлцээд  шүүгдэгч Кызыл-Оол Тамир Маннай-Ооловичид, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт  зааснаар 3 жил, 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нийт 12  жил 1 сар хорих ял, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт  зааснаар 3 жил, 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нийт 10  жил 1 сар хорих ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч нарын  ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

1Мэргэжлийн хяналтын байцаагчид авлига аваагүй нь тогтоогдов


Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хоёр улсын байцаагчийг иргэд, аж ахуйн нэгжээс авлига авсан гэх мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан МХЕГ-аас нэр бүхий хоёр байцаагчийг авлига авсан эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Үүний дагуу Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч улсын байцаагчид авлига авсан нь нотлогдоогүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг нийслэлийн Прокурорын газраас  гаргасан байна.

3Тайгам Алтай", "Ти Си Ди", "Тектоник" компаниуд шалгагдаж байна
Барилгын компаниудын метр квадрат дутсан асуудал олны анхаарлын төвд байсаар байна. Бүх барилгын компаниуд иргэдэд нийт 2.8 тэрбум төгрөгний хохирол учруулсан гэж ШӨХТГ-аас мэдэгдсэн. Үүнээс зөвхөн 300 сая төгрөгийн хохирлыг л барагдуулаад байгаа юм. Тухайлбал,  "Тайгам Алтай" компани 300 сая, "Тектоник" компани 400 сая, "Ти Си Ди" компани 600 сая төгрөгөөр иргэдийг хохироосон ч өдгөө нөхөн төлбөрийг олгохгүй байсаар байгаа билээ.  Иргэд банк, барилгын компанитай гэрээ байгуулж аль хэдийнэ зээлээ төлж эхлээд байрандаа орчихсон байдаг. Гэтэл эдгээр компани иргэдтэй байгуулсан гэрээгээ зөрчиж, тэдэнд мэдэгдэлгүй орон сууцных нь талбайгаас хумсалж, мөнгө залилсан байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа юм.

Тэгвэл чамгүй олон хүн хохироож, багагүй метр квадратын зөрүү гаргасан гэх "Алтай" хотхоныг барьсан  "Тайгам Алтай",  баруун дөрвөн замын  "Гранд плаза"-гийн хажууд Г хэлбэрийн орон сууц барьсан "Ти Си Ди",  "Хансвилл" хотхоныг  барьсан "Тектоник" компаниуд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.

4 Ан агнаж түүнийг олон нийтэд гайхуулсан эрхмүүд шалгагдаж эхэллээ

БОНХЯ нь 2013 оноос хойш ахуйн зориулалтаар нэг ч ан амьтан агнах тоо хэмжээ тогтоогоогүй гэдгээ “хатуухан” мэдэгдэв. Тэгэхээр одоо ан хийж буй иргэд бүгд хууль бус  зүйл хийж байгаа хэрэг юм.

Мөн фэйсбүүк, твиттер дээрээ ангийн гэрэл зураг тавьсан хүмүүс хууль бус  агнуур хийсэн гэдэг нь батлагдвал Эрүүгийн хуулиар шалгагдаж таван жилийн ял ч авч магадгүй болоод байна . Одоогоор олны танил нэлээд олон хүн шалгагдаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, жүжигчин Амбий, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэх мэт хүмүүсийг хуулийн байгууллага шалгаж байгаа юм. Хэрэв тэд буруутай нь тогтоогдвол багагүй хэмжээний торгууль төлөх болоод байна.

6"Цэвэр агаар сан"-гийн мөнгөнөөс завшсан этгээдүүдийг яллав

"Цэвэр агаар сан"-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүхийг төвсийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн чанга дэглэмтэй  хорих ангид 8 жил яллах шийдвэр гаргав. Харин Цэвэр агаар сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч М.Хуланд энгийн дэглэмтэй хорих ангид 7 жилийн хорих ял, "Цэвэр агаар сан"-гийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Чимэд-Эрдэнэд ЭХТА-ийн 150.3-д  зааснаар 300 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 сар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр болжээ. Түүнчлэн, тус сангийн нярваар ажиллаж байсан Х.Болдмаад  5 жил нэг сарын хорих ял оноосон юм. Мөн Үндэсний Аудитын газрын аудитороор ажиллаж байсан Б.Даваабаярт бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг  үйлдсэн хэмээн үзэж ЭХТА-ийн 150.3 дахь хэсэгт зааснаар тодорхой 500 мянган төгрөгний эд хөрөнгийг хурааж 5 жил нэг сарын ялыг оноов. Түүнчлэн, Үндэсний Аудитын газрын аудитороор ажиллаж байсан Б.Даваабаярт бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг  үйлдсэн хэмээн үзэж ЭХТА-ийн 150.3 дахь хэсэгт зааснаар тодорхой 500 мянган төгрөгний эд хөрөнгийг хурааж 5 жил нэг сарын ялыг оноов.

d9b981094dcaffd3bigНайз залуугийнхаа гэрт боомилсон гэх учир битүүлэг хэрэг гарчээ
Дархан-Уул аймагт өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд 25 настай бүсгүй учир битүүлгээр амиа алдсан байна. Тэрбээр найз залуу нь заналхийлсэн хэмээн нас барахынхаа өмнө ар гэрийнхэндээ дуулгаж байжээ. Гэвч  бодит үнэнийг хэлснийхээ дараахан буюу хэдхэн цагийн дараа найз залуугийнхаа гэрт өөрийгөө боомилсон байдалтай олдсон байдаг. Энэ явдлыг хууль хяналтын байгууллага шалгасан ч хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Талийгаачийн хувьд Дархан-Уул аймагт амьдардаг, аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчийн ажилтай  байсан аж.Талийгаач бүсгүйн найз залуу өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бол эгч нь эмнэлэгт ажилладаг гэнэ. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн энэ хэргийг санаатай аллага гэж үзэж байгаа юм байна.Түүнчлэн эл хэрэгт учир битүүлэг зүйл их байгаа аж. Тухайлбал, талийгаачийн цогцсыг ар гэрийнхэнд нь огт харуулаагүй бөгөөд оршуулахад нь ч цагдаа нар цогцсыг нь ороож янзанлжээ.

7Хариуцлагагүй “Эко констракш”-ны удирдлагууд, төрийн албан хаагчдыг шалгана


   “Иргэдээс “Эко констракш”-ны барьж буй барилгын чанар аюулгүй байдал шалгалт хийх гомдол МХЕГ-т ирсэн байна. Энэ гомдлын дагуу “Эко констракшн”-ы 2006 оноос хойш барьсан долоон хотхонд шалгалт хийжээ.

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржоос тодруулахад "Иргэдээс ирсэн  гол гомдол нь “Эко констракшн”-ы барилгын угсралтыг хийхдээ стандартын бус хийж байна гэсэн. Шалгалтаар иргэдээс ирсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн. “Эко констракшн”-ы 2006 оноос хойш барьсан барилгын материал стандартын дагуу зөвшөөрөгдсөн материалаар хийгдээгүй. Мөн барилга угсралт нь стандартын бусаар хийж, иргэдийг хохироож байсан тогтоогдсон. Барилга хот байгуулалтын яаманд  “Эко констракшн”-ы  барилга угсралтын ажлыг цуцлах шийдвэрийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хүргүүлсэн. Мөн иргэдийг хохиролгүй болгох асуудлыг ярьж байгаа" гэв.

Үүнээс гадна “Эко констракшн”-ы  барилга угсралтын ажлыг хариуцсан албан тушаалтануудад хариуцлага тооцох зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн байна.

8“Юнико констракшн”, “Амеро оргил” ХХК, “Оточ ноёдууд” ХХК,  “Форус алюмуниум” ХХК-иудыг хаав

МХЕГ-ын шалгалтаар барилгын компаниудад дотоод хяналт шалгалт хийдэггүй. Дотоод хяналт шалгалт муугаас болж осол аваар их гарч байна гэв. Шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, стандарт шаардлага хангаагүй таван барилгын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоожээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржоос тодруулахад "Баянгол дүүрэгт “Эф-Ай-Кэй-Эй-Эн-Жи” ХХК,  “Юнико констракшн”, “Амеро оргил” ХХК, “Оточ ноёдууд” ХХК,  Хан-Уул дүүрэгт  “Форус алюмуниум” ХХК –иудын үйл ажиллагаа хаасан байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллагаагүй арван аж ахуйн нэгж байгууллагад 5.5 сая төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авсан" гэв.

9Зүү залгисан цэрэг давж заалдахаар болжээ

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн офицер дэслэгч Н.Баатар нь байлдагч П.Хэнмэдэхийг зодож зүү залгиулсан” гэх мэдээлэл гарч олон нийтийн цочроосон. Энэ хэргийн дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйл буюу “Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх“ гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байлдагч П.Хэнмэдэх 1,5 жилийн ял авсан байдаг. Тэрбээр одоо Увс аймгийн жирийн дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж байгаа. Тэгвэл хүүгийн биеийн байдал маш хүнд байгааг түүний аав хэвлэлийнхэнд дуулгалаа. Мөн зүү залгисан цэргийн ар гэрийнхэн давж заалдах шатны шүүх хуралд өргөдөл өгөхөөр нийслэлд ирээд байгаа аж.

Д.Дуулим
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.180.220.72)
    энэ баасандорж зөв бодож, асуудлыг сайн нягталж ажилладаг хүн бна лай. гол нь танай байцаагч нарт их гэм байдаг шүү. муу болгоныг хамгаалдаг. болохгүй бгаа зүйлийг шууд зогсоодог байх хэрэгтэй.
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Tsever agaar (203.91.116.106)
    Танай эхнэр жирэмсэн үү. Танайх нялх нойтон хүүхэдтэй юу. Хөгшчүүл чинь бүгшиж ханиаж байна уу. Улаанбаатар хотын утаан бүрхүүлээс гадна хамгийн ойр цэнгэг агаартай Айдсын давааны энгэрт Атлас зочид буудлын дэргэд орших Амгалан хотхонд шинэ тутам баригдсан 160 хав.м талбай бүхий тохилог байшинг түрээслүүлнэ. Холбоо барих утас: 9909-9237, 8908-8924
    2014 оны 02 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    4 цаг 4 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    4 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    4 цаг 12 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    4 цаг 15 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК