зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Баттуул: ”Би буудчихсан” гэж айсандаа хэлчихсэн

2014-2-17
0
ЖИРГЭХ
АНУ-ын иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуул анх удаа хэргийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэгэхдээ Bataar.mn сайтын сэтгүүлчийн түүнд явуулсан захидалд хариу өгсөн нь энэ юм.
    UntitledАНУ-ын иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуул анх удаа хэргийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэгэхдээ Bataar.mn сайтын сэтгүүлчийн түүнд явуулсан захидалд хариу өгсөн нь энэ юм. Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Хоёр жил гаруй хугацаанд саатуулагдсан Ч.Баттуулд эрүүл эрхтэн үлдсэнгүй хэмээн хоолой зангируулан өгсөн аавынх нь ярилцлагыг Bataar.mn сайт мэдээлсэн. Харин энэ удаад Ч.Баттуулын хорих ангиас илгээсэн захидлыг уншигчиддаа хүргэх гэж байна.

Ч.Баттуулын хувьд захиа илгээх нь амаргүй байсан нь мэдээж. Учир нь хорих ангид захидал харилцааг хориглодог. Гэвч тэрээр хорих ангийн дотоод журмыг зөрчин байж, энэхүү  захидлыг илгээсэн юм. Магадгүй, дотоод журам зөрчсөнөөрөө тэрээр сахилгын арга хэмжээ авахуулж, сахилгад орохыг ч үгүйсгэхгүй. Гэвч тэрээр энэхүү бүх эрсдэлийг тоолгүй, үнэн мөнийг олохыг хүссэн сэтгэлээр захидлаа илгээсэн байна.

Ч.Баттуул болон түүний ар гэрийнхэн Ч.Баттуулыг бусдын өмнөөс хэрэг хүлээсэн гэж үздэг. Учир нь уг хэргийг үйлдсэн жинхэнэ этгээдүүдийг холбогдох байгууллагын хүмүүс дутуу шалгаж. мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй гэдэг. Энэ тухай дэлгэрэнгүйг өмнө нь Bataar.mn сайтад өгч байсан Ч.Баттуулын аав Н.Чулуунбаатар, Ч.Баттуулын ах Ч.Батсайхан нарын ярилцлагаас уншиж болно. /Дараах линкийг дараад уншина уу/

Ингээд хорих ангиас илгээсэн Ч.Баттуулын захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Сайн байна уу. Таны үнэнийг эрэлхийлж буй чин сэтгэлд дахин дахин талархая. Энд захидал харилцааг хориглодог болохоор таны захидлын хариуг их удаалаа. Гэвч таны амь нас баталгаатай эсэхийг би мэдэхгүй болохоор зарим асуултад чинь хариулалгүй товчхон бичлээ, хичээнгүйлэн ойлгоорой.

Жон манай Монголд суурьшиж. амьдрах гэсэн зорилготой, Монгол эхнэр авч, уул уурхайн салбарт ажиллан их баян болох хүслийг өвөртлөн ирсэн билээ. Гэхдээ энд ирэхдээ ээжээсээ 10.000 доллар зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи зарахаар авчирсан байсан. Энийг нь эхлээд би мэдээгүй ээ.

Намайг Тайваньд байхад л янз бүрийн юм хэрэглэдэг, хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдог ч үгүй байсан. Ингээд Монголд ирснийх нь дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нэлээд олон хүнтэй уулзаж. тусламж гуйсан. Тэр үед надад хар тамхи болоод хууль эрх зүйн ямарч мэдлэг, туршлага байгаагүй болохоор юу хийж байгаагаа хянаж чадаагүй ээ.

Тэгээд хэдэн хүмүүстэй тохирч, Цонжинболдогийг үзэнгээ тэнд уулзахаар болсон. Тэнд цугласан хүмүүсийн зарим нь согтуу. зарим нь бага зэрэг мансуурсан байдалтай байсан. Удалгүй тэд нар ирээд Жонтой үнэ мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд Жоныг жоохон сүрдүүлж байгаад хямдхан авах тухай л ярилцаж байснаас хэн ч амь насыг нь хөнөөх тухай яриагүй. Гэнэт л маш санамсаргүй харамсалтай зүйл болчихсон байсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юмаа.

Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй. Амьдралдаа би жинхэнэ бууг барьж ч үзээгүй. Хэрвээ та анзаарсан бол миний өссөн орчин, гэр бүл маань ийм зүйлээс ангид хол, харин сургууль соёлтой ойрхон сэхээтэн айл шүү дээ. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт. заналхийлэлийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж. үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй.

Харин анхны “Би буудчихсан" гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед /хоёр жилийн өмнө/ надад ингэж хэлэхээс өөр ямарч арга байгаагүй. Миний мэдэрсэн айдас, дарамтыг хэн ч мэдэхгүй. Би одоо ч таньд үгээр илэрхийлж чадахгүй хоолой зангираад хэцүү байна. Эндэхийн алба хаагч, төлөөлөгч нар намайг үргэлж дарамтандаа байлгаж. хүмүүсийн захиалгаар намайг зовоож тарчлаадаг.

Анх хэвлэл мэдээллүүд миний тухай ямар мэдээлэл цацсаныг та мэднэ. Түүний хор уршгаар өнөөдөр би хэчнээн үнэнгээ хэлээд ч нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байна. Магадгүй оройтсон байх. Тэгээд ч миний биеийн байдал муу, эмчилгээ хийх бүртээ санаатайгаар улам дордуулдаг болохоор эндээс би амьд гарахгүй байх.

Одоо зүгээр л би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа л мэдэж байна. Энэ бүхэнтэй би эвлэрсээн.
2014.02.12 Ч.Баттуул
Эх сурвалж: bataar.mn
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • иргэн (122.201.17.42)
    монголын шүүх цагдаагийн байгууллага шударга ажиллах арга байхгүй, тэдний дээрээс нь бас томчууд шахаанд оруулж хэргийг хүссэн талдаа шийдүүлдэг, яаасан нөгөө Алтанхүү гээд алуурчны асуудал одоо болтол шийдэгдэхгүй л байгаа биз дээ, энэ мэт гэмгүй хохирогч болсон иргэд монгол маш олон, Ийм заваан шударга бус, тэд бүгд хүртэх ёстой шангаа хүртэх болно, мөнх амьдрахгүй нь лав..,
    2014 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.194.115.29)
    Энэ охин ч ганцаараа энэ хэргийг хийсэн гэхэд итгэхгүй байна. Өөр хүмүүс оролцсон нь гарцаагүй байхаа. Сайн дахин шалгамаар юм
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • mnv (182.160.2.184)
    tgd ene mongol ohiniii amidral hairan haramsaltai bn ter ih har tamhiig oruulj irhed ter mongoliin gaali yugaa hiij bsan ve gdg ih sonin bn oorsdoo ajilaa hiij chadku bjiij bolimoor ymaa
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (49.0.131.136)
    burhan orshoo
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (103.26.194.45)
    amerkad mgl hun uhsen bol tooj uzeh bol uu mongoldoo bga yum chin uchirtai tebcheh heregtei
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • Иргэн (103.11.193.78)
    энэ хэрэгт томчуудын хүүхэд оролцсон тодорхой бизээ хар тамхитай тэд л холбогддог тиймээ энэ хүүхэн маш сайн өмгөөлөгч авч байж л шийдэж чадна
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.133)
    tegeed hamsaatnuudaa hel l dee teriig ted alsan bol chamaig ch ***** l baisan
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
    • zochin
      ene ohinig heregten bolgoh gj albaar amid uldesen bga bizde? 2ulang n alsan bol jinhene alurchdig haih bsn!
      2014 оны 02 сарын 17
  • tsagdaa nariin ajliig sain shlagah heregtei (180.149.97.109)
    tsagdaa nariin ajliin sain shalgah heregtei
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • ак (103.9.89.218)
    өрөвдөлтэй юм бэ уг нь тийм юм хийхээргүй л царай нүд байна даа хүн чинь харцнаасаа л мэдэгдэж байдаг даа үнэн зөвийг нь олоосой хуулинхан минь ямар нэг юм хийгээчээ
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (202.126.89.251)
    uneheer unen bol unen muniin olj jinhen aluurchiniig oloosoi.uneheer helmegdej bgan bish biz de.
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • Ajilaa oligtoihon hiigeesei (27.123.214.114)
    Manai tsagdaagiin baiguullaga mon shuuh baiguullaga hergiig unen boditoi tal burees ni sudalj uzehgui dutuu dulimag hergiig shiiddegees bolj olon ch Mongol hun hohirch bndo. Zarim ni buur gutguuleed l tornii tsaana suuj bna uul ni hun gutgeh huulitai baimaar sanagdahiin. Getel jiriin ard irged huulindaa ingej zaasan geed olon jiliin yal sonsoj bhad mongotei hun suuhguigeer garaad yawchihaj boldog ardchilal shudraga yos hna bna.
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • 999 (202.170.68.131)
    sain shalgaach dee...
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (180.235.185.127)
    цөөн хэдэн жил болгоод суллах хэрэгтэй, нэг америк үхээ л биз дээ
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • Zochin (14.52.27.3)
    Hairan ohin mongol hun shuu dee
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • ZOCHIN (14.52.27.3)
    энэ талаар санаа тавиасай. Хувийн мөрдөгч л учрыг олно доо
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    Одоо зүгээр л би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа л мэдэж байна. Энэ бүхэнтэй би эвлэрсээн. ene heseg yamar aimshigtai yum beeee unen mon ni oldoosoi bileee
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (202.21.116.150)
    Одоо зүгээр л би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа л мэдэж байна. Энэ бүхэнтэй би эвлэрсээн. ene heseg yamar aimshigtai yum beeee unen mon ni oldoosoi bileee
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    19 цаг 55 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    23 цаг 20 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    23 цаг 28 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    23 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    23 цаг 52 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК