
Монгол банкны холбооны ерөнхийлөгч,“ТэнГэр” санхүүгийн нэгдэлийн гүйцэтгэх захирал М.Болдыг Монгол банкны Мөнгөний зөвлөлийн гишүүнээр сонгожээ. Урд нь тус банкинд удирдах албан тушаал хашиж байсан арвин их туршлага нь ийнхүү Мөнгөний зөвлөлийн гишүүн болоход нь нөлөөлсөн бололтой. Тэрбээр Унгарын Будадештын Эдийн засгийн их сургууль, Америкийн Колумбийн их сургуульд Эдийн засгийн удирдлагын чиглэлээр суралж байжээ. М.Болд нь Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай банкир юм.