
Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хурдан морины хаврын уралдаануудыг цуцаллаа. Хүй долоон худагт энэ сарын 23-нд товлоод байсан “Дүнжингарав 2014” төвийн бүсийн уралдаан, Өвөрхангай, Өмнөговь аймагт ирэх сард төлөвлөсөн хангай, говийн бүсийн уралдааныг ч гэсэн мөн адил зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Ер нь засгийн газраас өвлийн болон хаврын уралдаануудыг явуулахгүй байх бодлогыг баримтлаад байгаа юм.
Сэтгэгдэл (1)