
Энэ оны Залуучуудын улсын аварга шалгаруулах эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн гурван өдрийн турш Буянт-Ухаа спорт цогцолборт явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд хот хөдөөгийн 37 байгууллагын 359 бөх хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ. Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд багийн дүнгээрээ Алдар спорт хороо, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Дархан-Уул аймгийн “Мега-Старс” клубүүд тус тус тэргүүлжээ.