
Өнөөдөр МАН-аас 200 гаруй хүн МАХН-д гишүүнээр элсэх тухай мэдээлэл
хийсний дагуу гишүүн элсүүлэх ажиллагаа яг одоо явагдаж байна. Манай
сурвалжлагчийн ирүүлсэн мэдээллээр Лондонгийн олимпийн хүрэлт медальт,
Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг МАХН-д элсэж батлахаа гардан
аваад байна. Тэрээр МАН-ын гишүүн байсан эсэх нь тодорхойгүй байгаа ч
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнийг дэмжиж байсан юм.
Сэтгэгдэл (19)