
Монголын үндэсний бөхийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг сумын заануудын ээлижт барилдаан өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөлөө. Тус барилдаанд нийт 416 бөх зодоглосоноос Ховд аймгийн сумын заан Б.Баянмөнх дөрөв дэх удаагаа түрүүлж, Дундговь аймгийн сумын заан Э.Даш үзүүрлэж, Хэнтий аймгийн сумын заан Э.Дарханбат, Өвөрхангай аймгийн сумын заан Х.Энхчулуун нар шөвгийн дөрөвт үлджээ.