
Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд энэ жилд багтаан хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт түлхүү хөгжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, тухайлбал, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, давхар татвараас харилцан чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсон юм.
Монгол, Мексикийн хооронд 1975 оны 9 дүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил тохиох 40 жилийн ойн үеэр хоёр талдаа зохион байгуулж, хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар Элчин сайд мексикийн холбогдох талуудтай ярилцаж санал солилцсон байна.
Сэтгэгдэл (1)