
Тайлангийн хугацаанд 67 хүнийг прокурорын албан тушаалд шинээр томилж, 178 прокурорын албан тушаалыг өөрчлөн буюу шилжүүлэн томилж, 22 прокурор ажлаас чөлөөлөгдснөөс 5 прокурор нь өндөр насны тэтгэвэрт гарсан.
Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, алдаа дутагдал гаргасан, прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр 19 прокурор Улсын Ерөнхий прокурорын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсанаас ажлаас халагдсан 5, албан тушаал бууруулсан 1, цалингийн тодорхой хувь хассан 8, сануулах сахилгын шийтгэл хүлээсэн прокурор 3 байна.
2013 онд прокурорын туслах ажилтны орон тоо нэмэгдсэнтэй холбогдуулан “Прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан”-ны сонгон шалгаруулалтыг зарлаж 691 хүн бүртгэж, шалгалтанд хамруулснаас 222 хүн тэнцжээ.
Тэтгэмж, тусламж олгохыг хүссэн 85 прокурор, ажилтан, 4 ахмад настны хүсэлтийг хүлээн авч Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 20.3 сая төгрөгний нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг олголоо.
Олон жил үр бүтээлтэй ажилласан 3 прокурорыг “Хууль Зүйн тэргүүний ажилтан”, 5 прокурорыг “Прокурорын тэргүүний ажилтан”, 5 прокурор, ажилтанг “Прокурорын хүндэт тэмдэг” цол тэмдгээр, 11 прокурор, ажилтанг “Жуух бичиг”, 25 прокурор, ажилтанг “Өргөмжлөл”-өөр тус тус шагнажээ.
Д.Ундрах /24tsag.mn/