
Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 8, зөрчлийн 3 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, Сонгинохайран дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 66 дугаар байранд утаа гараад байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад дулааны худагт хог шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 15-ын буудлын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад 7х6 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн 3х3 метрийн хэмжээтэй гал тогоо, 2 дугаар давхарын унтлагын өрөө шатаж байсныг унтраасан аж.
Д.Ундрах /24tsag.mn/