
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 69 дүгээр байр 2 дугаар орцонд утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтраасан. Мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны хажууд манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад 2х2 метрийн хэмжээтэй манаачийн байр, гранд марк 2 автомашины урд хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Түүнчлэн, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/