
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас БНХАУ-д гарсан томуугийн А хүрээний H7N9 вирүст халдварын хүний өвчлөл, шувууны томуугийн H5N1 хэвшлийн өвчлөлийн тохиолдолууд буурахгүй, цаашид нэмэгдэх хандлагатай байгаатай уялдуулан хил дээрх хийгдэх хяналт шалгалтыг эрчимжүүлж, урьчилан сэргийлэх талаар зөвлөмж, гарын авлага, зурагт хуудас, сэрэмжүүлэг зэргийг зорчигч, ААН, авиа компаниуд, хилийн хяналтын бусад байгууллагуудад хүргүүлж зөвлөгөө заавар өгч ажиллаж байна. Бэлэн байдлыг хангаж ажиллах хүрээнд ариутгал халдваргүйтгэл, хамгаалах хэрэглэлийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. 2014 оны 2 сарын 12-ны байдлаар БНХАУ-с зорчин ирж буй 5200, зорчин явж буй 4500 орчим зорчигчдод Хятад, Англи хэл дээр гарын авлага, зөвлөмж боловсруулан тарааж, зөвөлгөө өгч, тандалт, судалгаа хийн ажиллаж байна.
Мөн МХЕГ-аас хилийн хяналтын байгууллагуудад хийгдэж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын хэсгээс зөвөлгөө заавар авч, холбогдох мэдээ судалгааг шуурхай гарган мэдээлж ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/